Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхмийн, эмгэг физиологийн профессорын багийн дэргэдэх

Monday, May 11, 2015

БЭЛГИЙН ДААВРЫН НИЙЛЭГЖИЛ ЗОХИЦУУЛГА БОЛОН ҮЙЛДЭЛ

Бэлгийн дааврын нийлэгжил, зохицуулга болон үйлдэл
Бэлгийн дааврын нийлэгжил
Гипоталамус-гипофиз-бэлгийн булчирхайн (ГГБ) зохицуулга
·         Бэлгийн дааврын нийлэгжил нь гипоталамусын гонадотропин сэдээгч дааврын (GnRH) хэмнэлтэй ялгаралтаар зохицуулагдана.
·         Гонадотропин сэдээгч дааврын (GnRH) нөлөөгөөр өнчин тархинаас шар бие сэдээгч даавар (ШБСД) болон фолликул сэдээгч даавар (ФСД) ялгаран цусны эргэлтэнд ордог.
·         ШБСД нь бай эстэй (эрэгтэйд Лейдигийн эс, эмэгтэйд тека-эс) холбогдсоноор steroidogenic acute regulatory protein (StAR) нийлэгжилтийг нэмэгдүүлдэг.
·         Митохондрийн дотор мембранд p450scc ферментийн нөлөөгөөр холестерол прегнелононд хувирдаг.
Эрэгтэйчүүдийн андроген дааврын нийлэгжил
·         Андрогенүүд нь стеройд даавар бөгөөд эр бэлгийн шинжийг зохицуулдаг.
·         Бөөрний дээд булчирхайн андрогенүүд ДГЭА ба андростендион нь бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын торлог болон багцан бүсээс ялгардаг.
·         Тестостерон нь төмсөгний үрийн сувганцрын хажууд байрлах Лейдиг эсүүдэд нийлэгждэг.
·         Тестостерон нь бай эсийн 5а-редуктазагийн нөлөөгөөр дигидротестостеронд хувирдаг.
Эмэгтэйчүүдийн андроген дааврын нийлэгжил
·         Хэдийгээр андроген нь эр бэлгийн дааварт тооцогддог боловч эмэгтэй хүнд ч мөн чухал физиологийн үүрэг гүйцэтгэдэг.
·         Идэвхтэй андроген нь бай эдийн дотроо цусан дахь урьдал бодисоос үүсч мөн тэндээ үйлчилж, бодисын солилцоонд оролцдог.
·         Эмэгтэйчүүдэд байдаг андрогены урьдал бодисууд:
o   Дегидроэпиандростероны сульфат- бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын торлог бүсээс нийлэгждэг
o   Дегидроэпиандростерон- бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын торлог бүс, өндгөвчний тека эсүүд болон цусан дахь дегидроэпиандростероны сульфатаас нийлэгждэг.
o   Андростенедион- бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын багцан бүс, өндгөвчний их бие болон цусан дахь дегидроэпиандростероны сульфатаас нийлэгждэг.
·         Эмэгтэйчүүдийн тестостероны 50% нь цусан дахь урьдал бодисоос үүсч, үлдсэн тал нь бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын торлог хэсэг болон өндгөвчний холбогч эдээс нийлэгждэг.
·         Дигидротестостерон нь мөн эмэгтэй хүнд нийлэгждэг ч сийвэнд бага концентрацитай агуулагддаг бөгөөд захын бай эдэд их хэмжээгээр нийлэгждэг.  
·         Тестестерон нь тодорхой бай эдүүдэд ароматазегийн нөлөөгөөр эстрадиолд хувирдаг ба энэ нь цэвэршсэн эмэгтэйчүүдэд эстрогений гол эх үүсвэр нь болдог.
Эмэгтэйчүүдийн эстроген дааврын нийлэгжил
·         Эстроген нь эмэгтэй хүний бэлгийн шинжийг хадгалж, хөгжлийг нь зохицуулж байдаг стеройд дааврын төрөл юм.
·         Булчирхайн нийлэгжил: мөхлөгт эсүүд, өндгөвчний тека эсүүд болон шар биед явагддаг.
o   Мөхлөгт эсүүд нь ШБТД-аар өдөөгдөж прегненолонийг үүсгэдэг.
§  Прегненолон нь мөхлөгт эсээс гадагшлан хажуугийн тека эсэд ордог.
§  Тека эсүүд 17,20-лиаза болон 3β-гидроксистеройд дегидрогеназа (3β-ГСД)-г нийлэгжүүлж эдгээр нь ДГЭА (дегидроэпиандростерон)-ын тусламжтайгаар прегненолон андростенедионд хувирахыг зохицуулдаг.
§  Ихэнх андростенедион нь мөхлөг эсэд эргэн очиж ароматазагын оролцоотойгоор эстрон болон хувирч, дараа нь 17β-гидроксистеройд дегидрогеназа (3β-ГСД)-ын нөлөөгөөр эстрадиол болдог.
o   Ароматаза болон 17β-ГСД-ийн нийлэгжил нь фолликул сэдээгч дааврын ялгаралтаар зохицуулагддаг.
·         Булчирхайн гаднах нийлэгжил: Ароматаза нь бэлгийн бус булчирхайн хэсгүүдэд нийлэгжиж, андрогеныг эстрон болгох захын ароматизаци болоход нөлөөлдөг.
o   Өөхний эсүүд: андрогеныг эстронд хувиргах замаар сийвэнгийн эстрогенийг ихэсгэдэг.
o   Яс: тестестероныг хэсгийн эстрогенд хувиргаж эпифизийн боловролтыг дэмждэг.
Эрэгтэйчүүдийн эстроген дааврын нийлэгжил
·         Эстрогенүүд нь эмэгтэй бэлгийн шинжийг хариуцдаг хэдий ч тус даавар эрэгтэйчүүдэд мөн нийлэгждэг.
·         Тодорхой захын бай-эдүүдэд цусан дахь тестостероныг эстрадиолд мөн андростенедионыг эстронд хувиргах ароматаза фермент нийлэгждэг.
·         Эстрогенүүд нь хэсэг газар үйлчилдэг ба бай эд дотроо бодисын солилцоогоо явуулдаг учир бүх эрхтэн тогтолцоог хамарсан үйлчлэл нь хязгаарлагдмал байдаг.
·         Эрэгтэйчүүдэд ароматаза фермент нийлэгжүүлдэг хэсгүүдэд нөхөн үржихүйн зам ялангуяа Лейдиг эсүүд, Сертолын эсүүд, боловсорч гүйцсэн сперматоцитүүд; ясны эд, ялангуяа остеобластууд, хондроцитүүд болон өөхний эдүүд багтана.
Прогестрон дааврын нийлэгжил
·         Шар биед, жирэмсэн үед ихэст 3β-ГСД ферментийн үйлчлэлээр прегнелононоос прогестрон үүсдэг бөгөөд бөөрний дээд булчирхайнд андроген болон минералокортокойд нийлэгжилтийн шатанд үүсдэг.
·         Прогестроны үйлдэл гол төлөв эсийн доторх прогестроны рецептороор зохицуулагддаг ба эстроген байгаа үед прогестроны рецепторын тоо ихэсдэг.

·         Сарын тэмдгийн мөчлөгөөс хамааран өөр өөр даавар нийлэгждэг. Тухайлбал цэврүү боловсрох үеийн гол даавар эстрадиол бол овуляцийн дараах шар биеийн үеийн гол дааьар нь прогестерон юм.

0 comments:

Post a Comment