Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхмийн, эмгэг физиологийн профессорын багийн дэргэдэх

Saturday, November 8, 2014

Дархлаа судлалын үндсэн ойлголтууд


Хүнд өвчин үүсгэдэг бичил биетүүд нь хүний биед өөр өөр газраар нэвтрэн орж өөр өөр механизмаар өвчлөл үүсгэснээс тэдгээрийн өвөрмөц онцлог шинж тэмдгүүд илэрдэг. Бичил биетэн хүний биед нэвтэрснээс хэдхэн минутаас цагийн дотор хүний өвөрмөц бус дархлааны хариу урвал тэдгээр бичил биетүүдтэй тэмцэж эхэлдэг.  Хэрэв өвөрмөц бус дархлаа эмгэг төрөгчийг дарангуйлж чадахгүй нөхцөлд өвөрмөц дархлааны хариу урвал ажиллаж эхэлдэг. Хүний өвөрмөц бус дархлаа тогтолцоо нь эмгэг төрөгчөөс урьдчилан сэргийлэх буюу анхан шатны хамгаалалт болж өгдөг. Харин эмгэг төрөгчтэй бүрэн тэмцэхийн тулд өвөрмөц болон өвөрмөц бус дархлаа тогтолцоо аль аль нь оролцох хэрэгтэй болдог.
Эхний бүлэгт Өвөрмөц бус болон өвөрмөц дархлаа тогтолцооны ерөнхий ойлголтуудтай танилцах ба хоёр дугаар бүлэгт эмгэг төрөгчийн эсрэг дархлааны хариу урвалтай танилцна.
Хүснэгт 1.1  Өвөрмөц ба өвөрмөц бус дархлаа тогтолцоо
Өвөрмөц бус дархлаа тогтолцоо
Өвөрмөц дархлаа тогтолцоо
Маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг
Удаан хариу урвал үзүүлдэг буюу эхлэхэд 3-5 өдөр шаардагддаг. Өвөрмөц антигены эсрэг өвөрмөц эсрэг бие боловсруулахын тулд 72-96 цаг зарцуулдаг
Санамжийн эс үүсдэггүй
Өмнөх халдвараас санамжийн эсүүд үүсгэдэг. Дахин халдварын үед илүү хурдан оновчтой бөгөөд хүчтэй хариу урвалыг өдөөдөг.
Рецепторуудын уургийн дараалал нь геномд байрладаг
Т болон В эсүүд эь Антиген илчлэгч эсийн гадаргуугийн тусгай лигандтай холбогддог өвөрмөц рецепторуудтай.
Рецепторууд нь ерөнхий нэг зүй тогтолыг таньдаг Жишээ нь: PAMPs
Рецепторууд нь маш өвөрмөц бүтцийг таньдаг. Жишээ: эпитоп
Эдгээр усүүдийн гадаргуугийн маш өргөн хүрээний цомог буюу репеотойрууд нь маш олон өөр өөр амин хүчлийн дарааллыг члган таних чадвартай.
Өвөрмөц бус дархлааг өдөөдөг гол рецепторууд нь PRRs буюу pattern recognition receptor юм
Өвөрмөц дархлааны гол эсүүд болох Т ба В эсүүд нь BCR, TCR гэх өвөрмөц гадаргуугийн рецептортой
Төрөхөөс заяасан байдаг
Олдмол шинж чанартай ба амьдралын явцад илүү хөгжин боловсорч байдаг.
Өвөрмөц бус дархлаа тогтолцоо
  1. Хүний бие организмын анхдагч анхан шатны хамгаалалт
  2. Өвөрмөц бус дархлаа тогтолцоо нь:
  • Дотоод хоригууд (Хүснэгт 2)
  • Жижиг молекул болон пептидүүд: Хавсаргын тогтолцооны уургууд (Зураг 1)
Өвөрмөц бус дархлаа тогтолцооны эсүүд
Дотоод хоригууд
Хүснэгт 2. Өвөрмөц бус дархлаа тогтолцооны дотоод хүчин зүйл
Төрөл
Үйл ажиллагаа
Физикийн болон анатомийн хоригууд
Нягт холбоос
Арьсны эпидермис хэсэгт байрлах ба ус нарнаас хамгаална
Жинхэнэ арьсан давхаргын булчирхайнууд
Арьсны жинхэнэ арьс буюу дермид байрлах ба өөхний хүчлүүд ялгаруулан рН 3.5-4.0 хооронд барьж байдаг
Салстын давхарга
Эмгэг төрөгчийг зайлуулахад оролцдог.
Механикаар зайлуулах аппаратууд
Салс болон намираа хучуур эд
Жишээ нь: Амьсгалын дээд замд орших намираа хучуур эд нь эмгэг төрөгчийг намираа хучуур эдийн хөдөлгөөний тусламжтайгаар механикаар гадагшлуулж чаддаг. 
Ханиалгах болон найтаах
Амьсгалын дээд замд эмгэг төрөгч нэвтэрсэн үед ханиах найтаах замаар  эмгэг төрөгчийг биеэс зайлуулдаг
Бөөлжих болон суулгах
Хоол боловсруулах замд эмгэг төрөгч нэсвэтрсэн үед бөөлжих суулгах гэх хамгаалах рефлексийн үр дүнд эмгэг төрөгчийн биеэс гадагшлуулдаг
Шингэн ялгадасууд
Нулимс, шээс, хөлс, шүлс зэрэгтэй хамтаар биед нэвтэрсэн эмгэг төрөгч механикаар хамт гадагшилдаг
Физиологийн хоригууд
Биеийн дулаан, температур
Эмгэг төрөгч бүхэн өөрийн өсөлт үржилтэнд таатай нөлөө үзүүлдэг температурт өсч үрждэг бол хүний биеийн дулаан нь зарим эмгэг төрөгчийн хувьд таатай орчин нь болж чаддаггүй учраас хүний биеийн температур эмгэг төрөгчөөс хамгаалах өвөрмөц бус тогтолцооны нэг хэсэг болдог.
Эмгэг төрөгчөөс хамгаалахын тулд халуурах хамгаалах хариу урвал өрнөдөг ба энэ өндөр температур нь эмгэг төрөгчийн өсөлт хөгжилт, үржилтийг тасаладаг.
pH
Ходоодны хүчиллэг болон үтрээний шүлтлэг орчин нь эмгэг төрөгчийг механикаар гэмтээн хамгаалалтанд оролцдог.
Химийн хоригууд
Лизоцим
Бактерицид үйлдэл бүхий уургийг салстын эсүүд нийлэгжүүлэх ба энэ нь салстын гадаргууд агуулагддаг
Лактопероксидаза
Эсээс радикал нийлэгжин ялгарах процессыг өдөөж өгдөг салстын фермент
Криптидин болон  and α-дефенсин
Нарийн гэдэсний хучуур эсуус ялгардаг бактерийн эсийн мембраныг гэмтээх үйлдэлтэй.
Β-дефенсин
Арьс болон амьсгалын дээд замын салстаас ялгардаг бактерийн эсийн мембраныг гэмтээх үйлдэлтэй.
А болон Д сурфактант уургууд
Уушгинд байх ба опсонын уургийн үйлдэл үзүүлэх бөгөөд залгигч эсүүдийг идэвхижүүлнэ.

Хавсаргын тогтолцоо
Хавсаргын тогтолцоонд оролцдог уургууд нь элгэнд нийлэгждэг жижиг молекулт уургууд байдаг. Хавсаргын тогтолцоо нь өвөрмөц болон өвөрмөц бус дархлаа тогтолцоог хүчжүүлэн эмгэг төрөгчийн эсрэг дархлааны хариу урвалыг бэхжүүлдэг.

Доорхи зураг хавсаргын тогтолцооны идэвхижих механизмыг харуулна
C3 уургийн идэвхижлийн үр дүнд дараалласан хэд хэдэн үйл болдог ба эдгээрийн үед хавсаргын уургууд нэг нэгээрээ дарааллан идэвхижин идэвхижсэн уургууд 2 хэсэг болон хувагдаж эхэлдэг (C3 à C3a болон C3b, C4 à C4a болон C4b гэх мэтчилэн). С9 хүртэл хуваагддаг.
Судалгаанаас үзэхэд хавсаргын уургийн идэвхижлийн үр дүнд нейтрофил ба макрофагийн залгих идэвхи улам нэмэгддэг байна. Үүнээс гадна хавсаргын уургуудын нөлөөллөөр цитокинүүдийн хемотаксисын идэвхи нэмэгдснээр бактерийн эсрэг залгилт ч сайжирдаг.
     


Өвөрмөц дархлаа тогтолцоо
Олдмол дархлаа тогтолцоо буюу өвөрмөц дархлаа тогтолцоонд дархлаа чадамж бүхий В ба Т эсүүд мөн Антиген илчилэгч эсүүд хамтран оролцдог (доорхи зургаас дэлгэрэнгүй үз).


Өвөрмөц дархлаа тогтолцооны эсүүд
Т-лимфоцитүүд (Т-эсүүд)
Ясны чөмгөнд үүсдэг ч сэрээ булчирхайд хөгждөг. Сэрээ булчирхайд үүсдэг өвөрмөц антиген холбогч рецептортой. Үүнийг нь Т-эсийн TCR гэх бөгөөд антиген илчилэгч эсийн болон халдварт өртсөн өөрийн эсийн гадагргуугийн MHC бүрдэлд бэхлэгдсэн харийн антигеныг таньдаг. TCR болон MHC бүрдэл хоорондын харилцан үйлчлэлийн дүнд Т-эс идэвхижин өсч олширдог.  
MHC гэдэг нь дархлааны эсүүд болон өөрийн эсүүд хоорондын харилцан үйлчлэлийг нөхцөлүүлж байдаг эсийн гадаргуугийн молекул юм. Хүнд үүнийг мөн human leukocyte antigen буюу хүний эдийн тохирооны их бүрдэл (HLA) хэмээдэг.
Хүн бүрт MHC I бүрдлийн 6 молекул харин MHC II бүрдлийн 12 молекул байна. Молекул бүр өөр өрр антигены амин хүчлийн дарааллыг танин илчилдэг.
MHC I бүрдэл хүний бүх бөөмт эсийн гадаргууд оршдог.  Тэдгээр нь эсийн дотор цитозолд орших харийн антигенийг танин эс хордуулагч Т-эсүүд буюу CTL эсүүдэд танигддаг. Харин MHC II бүрдэл лимфойд эгнээий эсүүдийн гадаргууд л илрэх ба ликосом, эндосом дахь харийн антиген болон эсийн гадна оршин харийн антигеныг танин Т-эсүүдэд T helper cells танигддаг.
Т-эсүүдийг гүйцэтгэх үүргийн нь дагуу дараах байдлаар ангилна.
CD8+ буюу эс хордуулагч Т лимфоцитууд нь MHC I бүрдлийг танин бүрдлийг агуулж буй эсийг үхүүлдэг ба MHC I бүрдэл нь вирусын халдвартай болон хавдрын эсүүдийн харийн болон эмгэг антигеныг илчилдэг. Антиген илчлэгч эсээр идэвхижсэн Т-эсүүд үрэвслийн голомтод очин дээр илчлэгдсэнтэй ижил антигенийг танин устгадаг. Халдварлагдсан өөрийн эстэй холбогдбох үед хэд хэдэн механизмын үр дүнд халдвар бүхий эс апоптозд орно.
CD4+ Т- туслах эс нь Т ба В-усүүд болон макрофагд туслах хэд хэдэн уусамтгай бодисыг ялгарулдаг. Энэ төрлийн Т-эсүүд MHC II ангийн молекулыг таньдаг.  
Th1 эс нь макрофагийн идэвхижилд гол үүрэг гүйцэтгэдэг. Маш хүчтэй өрнөж буй эсийн дархлааны хариу урвалын үеэр голлон эдгээр эсүүд оролцдог. Жишээ нь: микобактерийн эсрэг өрнөх эсийн лархлааны үед  Th1 эсүүд ИЛ-2 ялгаруулах ба энэ нь Т-эсийн үржлийг өдөөдөг харин IFN-γ макрофаг болон NK эсийг идэвхижүүлдэг.  
Th2 эс нь В эсийн идэвхижил болон эсрэгбиеийн нийлэгжилтийг өдөөдөг гол хүчин зүйл. Th2 эс В эстэй харилцан үйлчилсний үр дүнд В эсэд изотопын солбилцол явагддаг (IgG, IgA, IgE, IgM эдгээрийн үндсэн бүтцийг антигенд өвөрмөц болгон өөрчлөх явц). Th2 эсүүд шимэгчийн халдарын үед эозинофилийг идэвхижүүлдэг IL-4 ба IL-5 ялгаруулдаг мөн Th1 эсийн үржлийг саатуулах нөлөө бүхий IL-10 ялгаруулна. Th17 эс мөөгөнцрийн эсрэг дархлааны урвалын үед голлох үүрэгтэй.  Th17 эс мөөгөнцрийн халдварын үед мөөг болон гипае устгах чадвартай нейтрофил эсийг идэвхтжүүлдэг IL-17-г ялгаруулдаг.
Хүснэгт 3 : Ангилал, үйлдэл, ба CD4+ T-туслах эсүүдийн гол нийлэгжүүлэх бодисууд .
Гол үйлдэл
Дархлааны хариу урвалын төрөл
Гол ялгаруудар цитокинууд
Th1 эс
Макрофаг болон  NK эсийн идэвхижил
Эсийн дархлааны хариу урвал
IL-2 болон  IFN-γ
Th2 эс
B-эсийн идэвхижил болон эсрэг биеийн нийлэгжил
Шингэний дархлааны хариу урвал
IL-4, IL-5, IL-6 (шимэгчийн халдварын үед эозинофилээс IgE ялгаруулалтыг идэвхижүүлнэ). IL-10 (Th1 эсийн үржил хөгжлийг саатуулан Th2 эсийн үржил хөгжлийн эрчимжүлнэ)
Th17 эс
Нейтрофилийн идэвхижил
Мөөгний эсрэг эсийн дархлааны хариу урвал
IL-22 (дефенсинийн нийлэгжлийн өдөөдөг) IL-17 (үрэвслйн голомтруу нейтрофилийг дуудна).
B-лимфоцит (B-эс)
Ясны чөмгөнд боловсорно.
Шингэний дархлаанд гол үүрэг гүйцэтгэнэ. Олон төрлийн эсрэгбиеийн нийлэгжилтийг явуулдаг. Хэд хэдэн төрлийн В-эсүүд байх боловч зөвхөн санамжийн В эс болон сийвэнт эсийн талаар өгүүлнэ.
Санамжийн эс  харийн антигений эсрэг өрнөж буй дархлааны хариу урвалын үр дүнд санамжийн эс бий болдог.Энэхүү эсүүд эт өвөрмөц нэг антигений эсрэг чиглэсэн байна. Санамжийн эсүүд цусны эргэлтэд удаан хугацааны турш байх бөгөөд адил антиген биед нэвтрэх буюу давтан халдварын үед маш түргэн хугацаанд асраг хариу урвал өрнүүлдэг.
Сийвэнт эс  нь эсрэгбиеийг маш их хэмжээгээр нийлэгжүүлэх яадвартай бөгөөд нэг эс нэг л төрлийн өвөрмөц антигений эсрэг эсрэгбие нийлэгжүүлнэ. Идэвхижсэн В эс сийвэнт эс болон хувирахад нэг сийвэнт эс бүх төрлийн эсрэгбиеийг нийлэгжүүлэхгүй харин өвөрмөн нэг эсрэгбиеийг л нийлэгжүүлнэ.
B-эсийн иднвхижил Т-эс хамааралт эсвэл Т үл хамааралт замаар явагдаж болно (Дараах зургаас харна уу). MHC молекул зөвхөн пептидийг илчилдэг тул нүүрсус бүхий антиген В эсийн гадаргуугийн рецептортой шууд холбогдон В эсийг идэвхижүүлж болно
Эсрэгбие нь В эсээс ялгарах том молекулт уургийн бордэл юм.  Тэдгээр нь  Хүнд гинж ба хөнгөн гинжээс тогтдог ба λ). Өөр өөр эсрэгбие тодорхой нэг үүрэг гүйцэтгэнэ.
(Хүснэгт 4-өөс харна уу).
Хүснэгт 4: Эсрэгбиеийн ач холбогдол, шинж чанар ба үүрэг
IgM (Пентамер болон гексамер )
IgD (мономер)
IgG ( мономер )
IgA (димер)
IgE ( мономер )
Шинж чанар
В эсийн гадаргууд хамгийн анх илчлэгддэг эсрэгбие
Халдварын үед хамгийн анхлан нийлэгждэг эсрэгбие
Хавсаргын тогтолцоо идэвхижихэд маш чухал
Ийлдсэнд бага хэмжээгээр эгуулагддаг
Гол үүрэг нь одоогоор хараахан тодорхой бус байгаа
Ийлдсэнд их хэмжээгээр буюу давамгайлан агуулагддаг
Халдварын үед хожуу үүсдэг. Ихэсийн хоригийн хялбархан давдаг.
Хэт мэдрэгшилийн урвалд мөн чухал үүрэгтэй.
Хэсэг газрын дархлаанд чухал үүрэгтэй бөгөөд салстад агуулагддаг.
Хөхний сүүтэй хамт гадагшилдаг.
Салстын доод давхаргад шигүү мөхлөгт эс болон эозинофилтэй Fc рецептороороо холбогдан оршдог.
Шимэгчийн эсрэг дархлаанд чухал үүрэгтэй.
Харшлын болон хэт мэдрэгшлийн урвалд давамгайлан оролцдог.
Идэвхигүйжүүлэх үйлдэл
+++
+++
Опсонизацийн чадаиж
+++
+
Эсрэгбиеэр өдөөгдсөн эс хордуулах үйлдэл
+++
Шигүү мөхлөгт эсийг мэдрэгжүүлэх үйлдэл
+++
Хавсаргын тогтолцоог идэвхижүүлэх
+++
+++
+
Эсрэгбиеэр өдөөгдсөн эс хордуулах үйл- (ADCC) гэдэг нь дархлааны эс гадагргуудаа эсрэгбие холбосон өөрийн эсвэл харийн эсийг танин түүний гадаргууд хайлуулах үйлдэлтэй бодис ялгаруулан тухайн эсрэгбие холбослн эсийг устгах юм.
Өвөрмөц дархлаа тогтолцооны идэвхижил
Өвөрмөц дархлаа тогтолцооны ямар эсүүд ямар замаар идэвхижих нь тухайн харийн антиген, эмгэгтөрөгч бие махбдын хаана оршиж байгаагаас шалтгаалдагцитозол, эсийн дотор , эсвэл эсийн гадна орцинд буй эсэхээс хамаардаг.
Хүснэгт 5: эмгэгтөрөгяийн төрөл ба оршиж байгаа газар, хамгаалах тогтолцооны идэвхижил
Эсийн хариу урвал
Шингэний хариу урвал
Энгийн эмгэгтөрөгч
Vaccinia вирус
Influenza вирус
Rabies вирус
Listeria
Mycobacterium tuberculosis
Leishmania donovani
Pneumocystis jirovecii
Clostridium tetani
Staphylococcus aureus
Streptococcus pneumoniae
Poliovirus           
Pneumocystis jirovecii
Байрлал
Цитозол
Макрофагийн цэврүүнд
Эсийн гадна
Гүйцэтгэгч Т-эс
Эс хордуулагч CD8+ T-эсүүд
Th1 CD4+ T-эсүүд
Th1/ Th2 CD4+ T-эсүүд
Антиген таних
Пептидийг халдвардагдсан эсүүд MHC I-тэй хамт илчилнэ
Пептидийг халдвардагдсан макрофагууд MHC II-той хамт илчилнэ
Пептидийг В-эсүүд өөрийн гадаргуудаа MHC II-той хамт илчилнэ
Идэвхижлийн үр дүнд үүсэл үйлдэл
Халдварлагдсан эсийг апоптоз болон эс хордуулах урвалаар зайлуулна
Халдварлагдсан макрофагийн идэвхижил.
Эсрэгбиеийн нийлэгжилт багахан хэмжээнд идэвхижнэ.
В эс идэвхижин антиген өвөрмөц эсрэгбие нийлэгжинэ.
Макрофагийн бага хэмжээнд идэвхижүүлнэ.


1 comment: