Үр тогтолт
Тодорхойлолт
·
Эр, эм бэлгийн эс
нийлсний үр дүнд эвсэл үр үүсэхийг үр тогтолт гэнэ.
·
Өндгөвчинд анхдагч овоцит
нь меойз хуваагдлаар хуваагдан, анхны чиглүүлэгч биеийг үүсгэж хоёрдогч овоцит
болно.
Анхдагч ба хоёрдогч өндгөн эсийн боловсролт
·
Өндгөвчинд анхдагч
овоцит нь меойз хуваагдлаар хуваагдан, анхны чиглүүлэгч биеийг үүсгэн хоёрдогч овоцит
болно.
o Анхдагч өндгөн эс 23 хос хромосомтой ба хромосом бүрийн
нэг хос нь чиглүүлэгч биетэй хамт гээгддэг.
·
Хоёрдогч өндгөн эс өндгөвчнөөс
гадагшлан хэвлийн хөндийд орохын зуургүй умайн гуурсан хоолойн аль нэгэнд
ордог.
Бэлгийн харьцаа
·
Үрийн шингэн
гадагшлахад эр бэлгийн эс үтрээнд ордог.
·
Эр бэлгийн эс умай
болон үтрээгээр дамжин 5-10 минутын дотор умайн гуурсан хоолойн өргөссөн хэсэгт
(умайн гуурсан хоолой өндгөвчинд нээгдэх хэсгийн ойролцоо) хүрдэг. Умайн гуурсан хоолой = Фаллопиевын гуурс
·
Умай болон умайн гуурсан
хоолойн агшилт нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг нөхцөлдүүлдэг. (энэ агшилт нь түрүү булчирхайн шүүрэл болон эмэгтэй дур ханах үед ялгарах окситоциноор өдөөгддөг.)
·
Үрийн шингэн
ялгарахад бараг хагас тэрбум эр бэлгийн эс үтрээнд ордог боловч хэдхэн мянга нь
л умайн гуурсан хоолойн өргөссөн хэсэгт хүрдэг.
Эр бэлгийн эсийн капацитаци
·
Капацитаци нь эр
бэлгийн эс боловсрох сүүлийн шат юм. Энэ үед эр бэлгийн эс хөдөлгөөнөө
хурдасгах бөгөөд эмэгтэйн бэлгийн замд явагдах акросомын урвалд бэлтгэгддэг.
·
Хэвийн үед эрэгтэйн
бэлгийн замд байдаг саатуулагч хүчин зүйлс эмэгтэйн бэлгийн замд умайн шүүрлээр
угаагддаг.
·
Умай дотор эр бэлгийн
эс мембраны холестролоо алдсанаар эсийн мембран нь хэврэгшиж, шилбүүрийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой кальцийн ионы нэвчимхий чанар ихэсдэг.
·
Үр тогтолтын явцад эр бэлгийн эс титмэн цацраг болон тунгалаг бүрхүүлийг нэвтлэхэд шилбүүрийн хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Үр тогтолт
·
Хэвийн үед умайн
гуурсан хоолойн өргөссөн хэсэгт явагддаг.
·
Эр бэлгийн эс
эхлээд титмэн цацрагийг(өндгөн эсийг тойрсон гранулоцит эсийн давхрага), дараа нь тунгалаг
бүрхүүлд (өндгөн эсийг тойрсон гликопротейн мембран) нэвтэрдэг.
o Акросомын урвал: Акросом ( Эр бэлгийн эсийн
толгой хэсгийн дээр байрлах малгай төст бүтэц) нь их хэмжээний гиалуронидаза болон протеаза ферментийг
агуулдаг бөгөөд эдгээрийн тусламжтай эр бэлгийн эс титмэн цацраг ба тунгалаг
бүрхүүлийг хайлуулдаг.
§ Эр бэлгийн эс титмэн цацрагт хүрэхэд акросомын урвал эхэлдэг.
o Гадаргуугийн урвал: Нэгэнт эр бэлгийн эс тунгалаг бүрхүүлд нэвтэрсэн тохиолдолд өндгөн
эс тунгалаг бүрхүүл болон эсийн мембраны шинж чанараа өөрчлөн дахин эр бэлгийн
эс нэвтрэх боломжгүй болгодог.
·
Эр бэлгийн эс
өндгөн эсэд нэвтрэхэд гүйцэд боловсроогүй өндгөн эс дахин хуваагдаж, хоёрдогч
туйлын биеийг гадагшлуулснаар бие гүйцсэн өндгөн эс болно.
o Бие гүйцсэн өндгөн эсийн бөөмийг эмэгтэйн анхдагч бөөм гэх ба энэ нь 23 хос бус хромосомтой байна.
o Эр бэлгийн эс өндгөн эсэд нэвтрэхэд эр бэлгийн эсийн
толгой хэсэг эрэгтэйн анхдагч бөөмийг
үүсгэхээр томордог.
o Эрэгтэй болон эмэгтэйн анхдагч бөөмөн дэх 23 хос бус
хромосомууд зэрэгцэн байрлаж үр тогтсон өндгөн эсийн хромосомын бүрдлийг
үүсгэнэ.
o Энэ үед (эр бэлгийн эс өндгөн
эсэд нэвтрэх 30 минутанд) хоёр эсийн мембран хайлж, эвсэл үр хэмээх нэгэн эсийг үүсгэдэг.
Жирэмслэлт
Тодорхойлолт
·
Умай дотор үр
тогтсон өндгөн эсээс нэг эсвэл түүнээс олон үр хөврөл үүсч хөгжихийг хэлнэ.
Үр хөврөл ба ихсийн хөгжил
·
Умайн гуурсан хоолойд
гаплойд бүрдэлтэй өндгөн эс үр тогтож, диплойд бүрдэлтэй зигот үүсдэг.
·
Зигот нь хоёр бластомер болж хуваагддаг. (мөн тунгалаг бүрхүүлээр хүрээлэгдсэн)
o Зиготын хуваагдал 3 өдөр үргэлжилдэг.
o Бластомерүүд хуваагдаж 16 эс бүхий морулыг үүсгэдэг.
·
Морул умайн хөндийд
орно.
o Эсийн хуваагдал үргэлжлэхийн зэрэгцээ морулын эсүүдийн
хооронд шингэн хуримтлагдаж, үр тогтсоноос 4 хоногийн дараа 58 эс бүхий эрт үеийн бластоцист үүснэ.
o Эрт үеийн бластоцист нь төв хэсэг дэх эсийн бөөгнөрөл (5 эс нь үр хөврөл үүсгэдэг) болон трофэктодермээс
( 53 эс нь трофобласт
үүсгэдэг) бүрдэнэ.
·
Бластоцист умайн
хөндийд чөлөөт байдлаар 2 хоног байсны дараа
шүүрлийн үедээ байгаа умайн салст бүрхэвчийн булчирхайнаас бластоцистыг
тунгалаг бүрхүүлээс нь чөлөөлөх үүрэгтэй протеазууд ялгардаг.
o Бластоцистээс ялгарсан гормон болон цитокинууд умайн
салст бүрхэвчинд шууд нөлөөлөх ба рецептив чанарыг нь сайжруулснаар үр хөврөл
умайн шүүрлээс шим тэжээлийн бодисыг шимэгдүүлэх боломжтой болдог.
·
Имплантаци нь үр
тогтсоноос 6-7 хоногийн дараа явагдана.
1.
Бэхлэгдэх үе шат: Бластоцист ихэнх тохиолдолд умайн ар дээд хананд бэхлэгддэг.
2.
Наалдах үе шат: Бластоцист ба умайн хананы харилцан үйлчлэл ихэснэ.
3.
Шигдэх үе шат: Бластоцист умайн салст бүрхэвч, булчинлаг давхрагын дотор 1/3-ыг нэвтлэн умайн судасжилтанд шигдэж байрлана.
o Эдгээр процесс бүхэлдээ бластоцист ба умайн салст бүрхэвчийн
рецепторууд мөн эстроген болон шар биеэс ялгарах прогестерон даавраар
зохицуулагддаг. (Тиймээс биений юмны мөчлөгийн 20-24 дэх хоногт л зөвхөн умайд
имплантаци болдог.)
·
Үр тогтсоноос хойш
8 өдрийн дараа трофобласт эсүүд нь синцитотрофобласт
(бластоцистын гадна бүрхүүлийг үүсгэх олон бөөмт синцитүүд) ба цитотрофобласт
(бластоцистын дотор бүрхүүлийг үүсгэх мононуклеар эсүүд) болон ялгаран хөгждөг.
o Трофобласт эсүүд цаашид цэлмэнлэг болон цэлмэнгээр хүрээлэгдсэн
трофобласт болж ялгаран хөгждөг.
o Цэлмэнлэг трофобласт
эсүүд хорионы цэлмэнг үүсгэж эх болон ургийн хоорондох
хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодисын зөөвөрлөлтийг хариуцдаг.
o Цэлмэнгээр
хүрээлэгдсэн трофобласт эсүүд нь умайн хананд
илүү гүн шигдэж, эхийн судасжилтанд нэвтэрдэг. (Завсрын эд доторх цэлмэнлэг трофобласт эсүүд мушгиа артерыг
хүрээлэн байрладаг бол судсан доторх цэлмэнгээр
хүрээлэгдсэн трофобласт эсүүд умайн мушгиа артерт шигдэн байрладаг.)
·
Үр тогтсоноос хойш 10 дахь өдөрт бластоцист умайн салст бүрхэвчээр бүрэн бүрхэгддэг.
o
Децидуаль эсүүд: Умайн
салст бүрхэвчийн холбогч эдийн эсүүд прогестероны нөлөөгөөр хөөж томрон
тэжээлийн бодисын нөөцийг агуулдаг. (Үр хөврөл
бэхлэгдсэний дараах 7 хоногийн шим тэжээлийн эх үүсвэр болдог.)
·
Трофобласт эсүүд
ялгаран хөгжсөөр умайн салст бүрхэвчийг бүрхэхэд, төв хэсэг дэх эсийн бөөгнөрөл
эктодерм ба эндодерм болж ялгаран хөгждөг.
o Үүнээс хойш удалгүй мезодерм
нь мезенхимын эсүүд болон ялгаран хөгжиж бластоцистын хөндийг дүүргэдэг.
o Үр хөврөлийн эктодерм амнион бүрхүүлийн хучуур эсүүд болон
хувирч амнионы хүүдийг үүсгэдэг.
·
Үр хөврөлийн ар
талд амнионы хүүдий, урд талд нь шар уургийн
хүүдий байрладаг.
o Шар уургийн хүүдийн арын хэсгээс үр хөврөлийн хоол
боловсруулах эрхтнүүд үүсдэг.
o Шар уургийн хүүдийнээс аллантоис салбарлан гарч хожим арын гэдэс болдог.
o Бластоцистын хөндий дэх мезенхимын эсүүдийн үржил хөгжил
үргэлжилсээр үр хөврөлийн их биеийг үүсгэнэ.
o Шар уургийн хүүдийд анх цус үүсдэг. (цаашид элэг
болон ясны чөмгөнд гематопоэз явагдана.)
·
Эхэндээ амнион
бүрхүүл нь үр хөврөлийн зөвхөн арын хэсгийг бүрхдэг байсан бол эцэст сүүлдээ
бүхлээр нь хучдаг.
o Амнион бүрхүүл нь мезенхимын эсүүдээс тогтсон салстын
дорх давхрагатай.
o Амнионы хөндий томрох тусмаа шар уургийн хүүдийг шахаж, үр
хөврөлийн их биеийг бүрхдэг.
o Эцэст нь амнионы хөндий умайн хөндийг дүүргэж, их бие
амнион бүрхүүлээс гарч хүйн судсыг үүсгэдэг.
·
Энэ хооронд синцитотрофобласт эсүүд умайн хананд шигддэг.
o Холбогч сувгууд (трофобластын
хөндий) синцитиотрофобласт эсүүдэд үүсч эхлэдэг.
o Умайн үйл ажиллагааны давхрагын хялгасан судсуудад
гэмтээснээр энэ хөндий цусаар дүүрдэг.
o Хөндий томорч синцитотрофобласт нь трофобластын дээгүүр
нимгэн давхарга болж тогтох хүртэл синцитотрофобластын дагуу шилждэг бөгөөд
синцитотрофобласт ба децидуаль эсүүдийн хоорондох зай цусаар дүүрдэг.
o Үр тогтсоноос нэг сарын дараа умайн хананы мушгиа
артериудад нэвтрэх ба ингэснээр цусан хангамж илт сайжирдаг.
·
Цитотрофобласт эсүүд цэлмэн рүү түрж урган, децидуаль эсүүдэд
хүрдэг.
o Эдгээр анхдагч цэлмэнгүүд нь хорионы бүх талд ургана.
o Өсөлт нэмэгдэх тусам хорионы цэлмэнгийн умайн хөндийтэй
холбогдсон хэсгийн цусан хангамж улам багассаар дегенерацид ордог.
o Умайн хөндийтэй харьцаж байгаа хорионы зөөлөн хэсгийг хорионы
зөөлөн хэсэг хэмээн нэрлэдэг.
o Амнионы хэмжээ томрох тусам хорионы зөөлөн хэсэгтэй –тай
зэрэгцдэг.
·
Үр хөврөлийн мезенхимийн эсүүд анхдагч цэлмэнд хүрснээр хоёрдогч
цэлмэн үүсдэг.
·
Эцэст нь мезенхим
эсүүд ангиогенез-д оролцож, хорионы
судсыг үүсгэснээр шим тэжээлийг эхийн эргэлтээс авч гуравдагч цэлмэн үүснэ.
o Үр хөврөлийн судсууд хүйн судсаар дамжуулан хорионы
судастай холбогдсноор жинхэнэ ураг-ихсийн
цусны эргэлт үүснэ.
Гуравдагч цэлмэнгээс гадна дэгээ хэлбэртэй цэлмэн үүсдэг: Хүрионы эхсгийг суурь
o Энэ бүгд үр
тогтсоноос хойш 8-10 долоо хоногийн дараа гүйцэд боловсордог.
·
Үр хөврөл умайн
хөндийг дүүргэхэд амнион бүрхүүл нь умайн үйл ажиллагааны давхрага дахь хорионы
эсрэг талд байрладаг.
o Амнион бүрхүүл нь мембраны бат бөх, уян хатан чанарыг
нөхцөлдүүлдэг.
o Амнион бүрхүүл нь гөлгөр булчингийн эс, мэдрэл, тунгалаг,
ба цусны судас агуулдаггүй боловч ус болон давсыг зөөвөрлөснөөр амнионы шингэний гомеостазыг хадгалах
үүрэг гүйцэтгэдэг.
o Эхэндээ амнионы шингэн нь эхийн ийлдсийн ультрафилтратаас
тогтдог боловч ураг томрохын хэрээр арьсаараа шингэнийг нэвчүүлж, амнионы
шингэний бүрэлдэхүүнд нөлөөлж эхэлдэг.
o 12 дахь долоо хоног гэхэд ургийн бөөр шээс үүсгэж, амнионы
шингэнд ялгаруулдаг.
o Амнионы шингэний үүрэг: Ургийг доргилтоос хамгаалах, чөлөөтэй хөдлөх
нөхцлөөр хангах, булчин, араг ясны хөгжлийг дэмжих мөн ургийн гэмтлийг
багасгах үүрэгтэй.
·
Үр хөврөлийн үе Өндгөн эс
гадагшилснаас 2-3 долоо хоногийн дараагаас эхэлж, 8 долоо хоног үргэлжилдэг.
o Энэ үед органогенез
явагдана.
o Үр хөврөлийн үеийн эхэнд хөврөлийн диск нарийн
тодорхойлогдож, их бие ялгарч хөгжин, цэлмэнгийн хөндий үүсдэг.
o 3 долоо хоногийн дараа хорионы цэлмэнгээс ургийн цусны
судас үүсдэг.
o 4 долоо хоногийн дараа эх-ургийн цусны эргэлт бий
болохоос гадна ургийн анхны эрхтэн тогтолцоо болох зүрх судасны тогтолцооны үүсэл тавигдана. (зүрх тасалгаатай болж эхэлнэ.)
o 6 дахь долоо хоногийн сүүл үед зүрх бүрэн хэлбэржиж, гар
болон хөлийн хуруу үүсч, чих толгой руу өргөгддөг.
·
Ургийн үе нь сүүлийн сарын
тэмдэг ирсэн өдрөөс хойш 10 долоо хоногийн дараанаас эхлэж төрөх хүртэл
үргэлжилдэг.
o Ургийн үед эрхтэн
тогтолцоо боловсорч хөгждөг.
o 10-12 дахь долоо хоногт: Ураг залгиж чадна. Нарийн гэдэс гүрвэлзэх хөдөлгөөн хийж глюкозыг
зөөвөрлөдөг.
o 12 дахь долоо хоногт: Ясанд
ясжилтын төвүүд үүсч, бэлэг эрхтэн ялгаран хөгжиж мөн арьс, үс, хумс үүсдэг.
o 20-24 дэх долоо хоногт: Мэдрэлийн
эсүүдийн шилжилт болон үржил хөгжил гүйцэж, бүтэц болон үйл ажиллагааны ялгаран
хөгжилд ордог.
o 24 дэх долоо хоногт: Уушигны гуурсанцар
ба цулцангууд бараг хөгжиж гүйцэх боловч төгсгөлийн цулцангийн хүүдий хараахан үүсээгүй
байна. (тиймээс амьсгалах боломжгүй)
o 36 дахь долоо хоногт: Урагт арьсан
дорх өөхөн эдийн хуримтлал бий болно.
Ургийн цусны эргэлт
·
Эхийн цусны урсгал
ихсийн цэлмэн хоорондын зайгаар мушгиа артериар
урсдаг бөгөөд өндөр даралтаар цааш хорион луу урсана.
o Эхийн цус хорионы цэлмэн болон бичил цэлмэнд илүүддэг ба
хүчилтөрөгч тэжээлийн бодисууд цэлмэнгийн судсаар зөөгддөг.
o Умайн агшилтын үеэр,цусны урсгал ихэс рүү болон ихсээс
гадагш чиглэх бөгөөд ихэс нь умайн спираль артериудын хязгаар нь болдог.
·
Хүйн судас 2 артери, 1 венийн судастай.
o Хүйн вен нь урагт хүчилтөрөгчөөр
баялаг цусыг зөөвөрлөдөг. Зарим хэсэг нь ургийн элгээр урсаж өнгөрдөг боловч ихэнх нь венийн цоргоор доод хөндийн венд цутгадаг.
o Баруун тосгуурт хүрээд зарим хэсэг нь гурван хавтаст
хавхлагаар баруун ховдол руу ордог бол зарим хэсэг нь зууван нүхээр зүүн тосгуурт дараа нь зүүн ховдол руу ордог.
·
Цус зүүн ховдлоос
аортын нуманд хүрч улмаар бүх биеэр тархдаг.
o Бага хэмжээний цус баруун ховдлоос уушигны артери болон
вен рүү цутгадаг. Гэвч ихэнх хэсэг нь уушигны артериас артерын битүүрээгүй цоргоор аортын нуманд цутгадаг.
·
Аортын нуманд
цутгасан цусны урсгал нь ургийн их биеийг цусаар хангаж, харин үлдсэн хэсэг нь
хүйн артериар эхийн вен рүү ордог.
·
Ихэс-цусны хоригийг
давах чадвартай олон төрлийн эмийн болон химийн бодис байдаг. Жирэмсэн байх
хугацаандаа аюулгүй эмийг сонгох хэрэгтэй бөгөөд ихэнх эм дээрээ тэмдэглэгээтэй
байдаг.
·
Тодорхой вирүсүүд
ихэс-цусны хоригийг нэвтэрч урагт халдварлах боломжтой байдаг.
o TORCH шинжилгээг түгээмэл
тохиолдох халдварыг илрүүлэх зорилгоор хийдэг.
Эхийн физиологи
Эмнэлзүйн илрэлүүд
- Үр тогтсойноос хойш рт үеийн хөгжилтэй холбоотой өөрчлөлт илэрнэ. Сүүлийн биений юм ирснээс жирэмсний дараах үе хүртэл илэрнэ.
- Умайн судас тасарснаас импламантацийн үед бага хэмжээний цус алдаж болно.
- Зүрх судасны үзлэгт зүрхний III авиа, гипотензи илэрч болно.
- 12 дахь долоо хоногтойд умай умдаг ясан дээгүүр тэмтрэгдэх ёстой.
- 16 дахь долоо хоногтойд ЭХО-д ургийн хүйс тодорхойлогдоно.
- 28 долоо хоногоос хойш ямар нэг хөгжлийн гажиггүй ургийн 90% нь амьдрах боломжтой.
Тодорхойлолт
Жирэмсний хугацаа (ЖХ): Сүүлийн сарын тэмдгээс хойшх 7 хоногууд
Төрөх хугацаа = Сүүлийн сарын тэмдгийн хугацаа + 1 жил– 3 сар+ 7 өдөр (Негелийн дүрэм)
Төрөх хугацаа: 37-42 долоо хоног
·
Эхний триместер: 0-12 долоо хоног
·
Хоёр дахь триместер: 12-28 долоо хоног
·
Гурав дахь триместер: 28 долоо хоног
·
Дутуу төрөлт: <37 долоо хоног (ихэвчлэн 24-37)
·
Хожуу төрөлт: >42 долоо хоног
Жирэмсэн
үеийн эрсдэлийг үнэлэх эх барихын товчилсон асуумж
·
Жирэмслэлт: Жирэмслэсэн тоо
·
Төрөлт: Төрөлтийн тоо
o Гүйцэд тээлт: # Хугацаандаа төрсөн тоо
o Дутуу тээлт: # Дутуу төрсөн тоо
o Үр хөндөлт: # Аяндаа зулбасан эсвэл эмнэлгийн нөхцөлд үр хөндсөн тоо
o Амьд: Амьд хүүхдийн тоо
Жич: Ихэр
жирэмсэнг амьд хүүхдийн тооноос бусад хэсэгт ганцаар тооцно.
|
Эхийн физиологийн өөрчлөлтүүд
Сайн байна уу? Умайн хананд наалдаж бэхлэгдэж шигдэх явцад умайгаас цус гардаг уу? Бага хэмжээний бор өнгөтэй ч юм уу
ReplyDelete