Кальцийн гомеостаз
·
Кальцийн
ихэнх нь ясанд (99%) мөн цус ба эс хоорондын шингэнд байдаг.
·
Кальцийн
гомеостазын гол зорилго бол дохио дамжуулалт, мэдрэлийн
эсийн идэвхжил, булчингийн агшилт зэрэг амин чухал үйл ажиллагааг гүйцэтгэхийн
тулд биологийн идэвхтэй, ионжсон
кальцийг харьцангуй хязгаарлагдмал, тохиромжтой түвшинд (1.1-1.4 ммоль/л) хадгалах
юм. Цочмог болон архаг хүндрэлд хүргэхгүйн тулд тэдгээрийн концентраци дааврын
түвшинд маш нарийн зохицуулагддаг.
Д аминдэмийн
нийлэгжил, бодисын солилцоо болон үйлдэл
·
Эргокальциферол (витамин Д2) ба холекальциферол (витамин Д3) нь ургамал
болон амьтны гаралтай хүнсний эх үүсвэрт агуулагддаг ба нарийн гэдсээр
шимэгддэг. (дэлгэрэнгүйг зураг 1-ээс харна уу)
·
Дараа нь 1,25 (OH)2Д витамин өөрөөр нь өдөөгдөж Д-24 гидроксилаза ферментийн
нөлөөгөөр гидроксилжих урвалд орж идэвхигүйждэг ба кальцитрионы хүчил үүсгэн
цөс ба шээсээр ялгардаг.
·
Эд эрхтэнд үзүүлэх нөлөө: Витамин Д нь дараах хэдэн механизмаар гипокальциемийг засдаг.Үүнд:
1.
Гэдэсний хананаар
кальци шимэгдэхийг нэмэгдүүлэх
2.
Нефроны холын тахир
сувганцраар кальцийг эргэн шимэгдүүлэх
3.
Остеобласт
эсийн гадаргуу дээрх
бөөмийн хүчин зүйл-кр-ийн рецепор идэвхжүүлэгч (RANKL-Receptor Activator of
Nuclear factor-кр Ligand) молекулын
нийлэгжилтийг дэмжиснээр остеокласт эсийн яс хайлуулах механизм идэвхжиж, яснаас цус руу кальци
шимэгдэн, сийвэнгийн кальцийн түвшин ихэсдэг.
·
Витамин Д нь мөн
паратироид дааврын нийлэгжилтийг дарангуйлдаг.
Паратироид дааврын
нийлэгжил, зохицуулга болон үйлдэл
·
Паратироид даавар (ПТД) нь сийвэн дэх ионжсон кальцийн хэмжээнээс хамааран бамбайн
дэргэдэх булчирхайн үндсэн эсэд нийлэгжиж, ялгардаг пептид даавар юм.
Гипокальциемийн үед кальци мэдрэгч рецептор (CaМР)-т холбогдох кальци хэмжээ багассанаар паратироид дааврын
шүүрэл идэвхждэг. Түүнээс гадна витамин Д-ын хэмжээ ихсэх нь паратироид дааврын
ялгаралтыг дарангуйлдаг. Мөн фосфатын түвшин өндөр байх нь сийвэнгийн кальци
болон витамин Д-ын хэмжээг бууруулснаар паратироид дааврын ялгаралтыг өдөөдөг.
·
Паратироид дааврын
үйлдэл: Паратироид дааврын гол үйлдэл яс
болон бөөрөнд нөлөөлснөөр илэрдэг.
·
Бөөрөнд үзүүлэх нөлөө:
o
Кальцийн эргэн шимэгдэлтийг ихэсгэх: TRPV5 (кальцийн суваг) ба калдинбинаар
нөлөөгөөр бөөрний шулуун цуглуулах сувганцар болон генлийн гогцооны өгсөх хэсэгт
кальцийн зөөвөрлөлтийг нэмэгдүүлснээр шууд ба шууд бус замаар витамин Д-ын хэмжээг
ихэсгэдэг.
o
Фосфатын ялгаралтыг ихэсгэх: Na-фосфатын ко-транспортын уургийг задлан эндоцитозд
оруулснаар бөөрний ойрын болон холын тахир сувганцраар фосфат эргэн шимэгдэхийг
саатуулдаг.
o
Витамин Д үүсэлтийг нэмэгдүүлэх:
§
Ойрын тахир
сувганцарт 1α-гидроксилаза
ферментийн транскрипцыг өдөөснөөр витамин Д –н гидроксилжилтыг дэмждэг.
§
Ойрын тахир сувганцарт 24-гидроксилазагийн
генийн транскрипцыг бууруулж идэвхтэй витамин Д-ын хэмжээг ихэсгэдэг.
·
Ясанд үзүүлэх нөлөө:
o
Ясны задралыг өдөөнө: Остеобласт эсийн
гадаргуу дээрх бөөмийн хүчин зүйл-кр-ийн рецепор идэвхжүүлэгч
(RANKL-Receptor Activator of Nuclear factor-кр Ligand) молекулыг идэвхжүүлж, остеопротегериныг хориглох замаар остеокласт
эсийн идэвхийг нэмэгдүүлнэ.
o
Ясны үүсэлтийг нэмэгдүүлнэ: Остеобласт эсээс ялгарах IGF-1, FGF-2, амфирегулин зэрэг биологийн идэвхит бодисууд аутокрин болон паракрин
замаар нөлөөлж шууд бусаар ясны үүсэлтийг нэмэгдүүлнэ.
Кальцитонин
·
Бамбай
булчирхайн хажуугийн эсэд нийлэгждэг бөгөөд нарийн гэдсээр кальци шимэгдэхийг
багасгах, остеокласт эсийн идэвхийг бууруулах, бөөрөөр кальци эргэн шимэгдэхийг
бууруулах зэрэг паратироид дааврын эсрэг үйлдэл үзүүлж гиперкальциемийг засна.
Фосфатын солилцоо
·
Фосфат нь нарийн гэдэсний ханаар Na-Фосфатын ко-транспорт идэвхтэй зөөвөрлөлтөөр
шимэгддэг ба энэ нь витамин Д болон PO42- н хэмжээ ихсэхэд идэвхжиж харин паратироид даавар котранспортын оройн хэсгийн илрэлийг урвуугаар
зохицуулснаар идэвхгүйждэг.
0 comments:
Post a Comment