Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхмийн, эмгэг физиологийн профессорын багийн дэргэдэх

ЗЭФ клуб

Зуны судалгааны ажлын замд

ЗЭФ клуб

Сайн байна уу. Манай блогд тавтай морил

Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа

ЗЭФ клубын хамт олон сургуулийн багш, оюутнуудад төдийгүй нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг

Баян-буурал бидний уламжлал

ЗЭф клубын хамт олон жил бүр Баянбууралд очиж хуучин оноо үдэн, шинэ оноо угтдаг уламжлалтай.

Sunday, May 31, 2015

ӨНДГӨВЧНИЙ ОЛОН УЙЛАНХАЙТ ХАМ ШИНЖ (PCOS)


Тодорхойлолт
Өндгөвчний олон уйланхайт хам шинж гэдэг нь гиперандрогенизм, овуляцийн мөчлөгийн алдагдал  мөн глюкозын тэвчил алдагдал болон гиперинсулинеми бүхий  бодисын солилцооны алдагдлаар илэрдэг хам шинж юм. 
Энэ хам шинжийн илрэл нь олон янз байдаг бөгөөд сарын тэмдэггүйдэл, олон уйланхайт өндгөвч, болон биохимийн гиперандрогенизм дээрх олон янзын тодотгол дээр нь үндэслэн өвчнийг тодорхойлсон  хэд хэдэн өвчний тодорхойлолтууд бий болсон. Роттердамын зөвлөгөөний тодорхойлсноор доорх шинж тэмдгүүдээс хамгийн багадаа хоёр нь байвал өндгөвчний олон уйланхайт хам шинж гэнэ.
1.      Эмнэлзүйн гиперандрогенизм эсвэл гиперандрогенеми
2.      Олигоановуляци
3.      ЭХО-д олон уйланхайт өндгөвч
Зарим тодорхойлолтууд эмнэлзүйд болон биохимийн шинжилгээнд илэрч буй гиперандрогенизмыг өвчний чухал шинж тэмдэг гэж онцолсон бол гиперандрогенизмыг голчилж байгаагийн эсрэг гаргасан онолууд мөн байдаг.  Илүү өргөн хүрээг хамарсан Роттердамын шалгуур нь эмнэлзүйн гиперандрогенизмыг оношлоход хэцүү байгаа өвчтөнүүдэд тохиромжтой юм.
Эмгэг жам ба эрсдэлт хүчин зүйл
Удам зүй: ӨОУХШ гэдэг нь иж бүрдэл өвчин бөгөөд  удмын болон хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд энэ өвчний үүсэл хөгжилд нөлөөлдөг.
Өндгөвчний олон уйланхайт хам шинжтэй эмэгтэйчүүдийн   1-р зэргийн хамаатнуудын 20-40% нь мөн энэ хам шинжтэй байдаг нь өвчнийг таллан удамшдаг болон гэр бүл хамаатан саднуудын дунд их байдгийг магадлаж байна. Өвчний тархалт болон хүндийн зэрэг нь угсаатны дагуу өөрчлөгддөг ба өмнөд Азиуд энэ өвчинд өндөр эрсдэлтэй байдаг. Өвчний эрсдэлд хүргэж буй 7β-гидроксистеройд-дегидрогеназа 6-р төрөл  (HSD17B6) гэх мэт зарим нэг генүүдийг тодорхойлоод байна.   
Умайд байх үеийн нөлөөллүүд: Умайд байх үедээ тестостероны нөлөөнд өртөх нь хойшид ӨОУХШ үүсэх урьдал нөхцөл болж болно..
Умайд байх үеийн  нөлөөллүүд нь гиперинсулинеми, гиперандрогенизм, олигоановуляци болон олон уйланхайт өндгөвч бүхий ӨОУ төст хам шинжийн үүсэлтэй холбоотой байгааг амьтан дээр хийсэн судалгаагаар баталсан. Андрогены нөлөөлөл нь эстроген болон прогестероны гонадолиберинийг дарангуйлах үйлдлийг  алдагдуулснаар ялгаралтын давтамжийг нь ихсэхэд хүргэж байж болзошгүй юм.
Хүрээлэн буй орчин/амьдралын хэв маяг: хэд хэдэн амьдралын хэв маягийн хүчин зүйлүүд болон хүрээлэн буй орчны нөлөөллүүд нь илүү хүнд хэлбэрийн ӨОУХШ-н үүсэлтэй нягт уялдаатай
Суугаа амьдралын хэв маяг нь бодисын солилцооны алдагдалтай холбоотой ба жингийн илүүдэл нь олигоановуляци болон гиперандрогенизмтэй нягт холбоотой юм. Элэгний цэвэрлэх үйл ажиллагаа буурснаас болоод ӨОУХШ-тэй хүмүүст бисфенол А болон бусад хүрээлэн буй орчны андроген-устгах нөлөөтэй химийн бодисууд  илүү их хэмжээтэй хуримтлагддаг. Эдгээр нь мөн андрогены үүсэл болон инсулиний тэвчлийг бий болгоно.
Таргалалт: Таргалалт нь ӨОУХШ-н шалтгаан биш боловч энэ нь өвчний шинж тэмдгүүдийг сэдрээдэг.
ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдийн 30-75%  нь таргалалттай байдаг. Өөхөн эдийн үйл ажиллагааны алдагдал нь глюкоз үл тэсвэржилт болон гиперинсулинеми үүсэхэд хүргэдэг ба цаашид гиперандрогенизмийн илрэлийг улам нэмэгдүүлнэ. ӨОУХШ-тэй таргалалттай эмэгтэйчүүд ановуляци, цаашилбал үргүйдлийн өндөр эрсдэлтэй байдаг.  
Эмгэг жам.
Гиперандрогенизм
  • Гиперандрогенизм бол ӨОУХШ-ийн хамгийн онцлог шинж чанар юм
  • Гиперинсулинеми болон өндгөвчний цэврүү хагарах шатны саатал нь гиперандрогенизмын сэдрэлийг нөхцөлдүүлдэг ба энэ нь өөрөө цэврүүний саатлын эрсдлийг нэмэгдүүлдэг.
    • Дээрхтэй адил өндгөвчний шинж тэмдгүүд нь мөн төрөлхийн бөөрний дээд булчирхайн гиперплази гэх мэт андрогены илүүдэлтэй эмэгтэйчүүдэд ажиглагдсан байна.
Мэдрэл шингэний гажуудал
  • ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдэд гонадолиберин дааврын ялгаралтын давтамж ихэссэн байдаг; илүү богино хугацаатай ялгаралт нь лептинжүүлэгч дааврын үүсэлтийг илт давуу дэмждэг бөгөөд үр дүнд нь цэврүү идэвхжүүлэгч дааврын үүсэлт буурдаг.
    • ӨОУХШ-тэй өвчтөнүүдэд ЛД:ЦИД-н харьцаа ихэссэн үзүүлэлттэй байдаг ба энэ нь өндгөвчинд эстроген хамааралтай андрогены илүүдэлд хүргэдэг байж болзошгүй юм.
  • ӨОУХШ- тэй өвчтөнүүд гонадолиберин гормоны илүү хурдан ялгаралттай, энэ нь өндгөвчинд гиперандрогенизмыг бий болгодог эсвэл олигоановуляци нь өөрөө эргэлдэж буй прогестероныг бууруулснаар гонадолиберин дааврын илүү хурдан ялгаралтыг дэмждэг аль нь болох нь тодорхойгүй байна.
    • Хэвийн овуляцийн үед прогестерон нь шар биеэс ялгардаг.
    • Прогестерон нь гонадолиберин дааврын ялгаралтыг удаашруулах үйлдэлтэй.
    • ӨОУХШ-н үед өндгөвчний үйл ажиллагаа буурах нь эргэлдэж буй прогестероныг бууруулж байж болзошгүй юм.
  • Умай дахь эсвэл бэлгийн бойжилтын өмнөх үеийн андрогены нөлөөлөл нь эстроген болон прогестероны гипоталамуст дарангуйлах нөлөөг бууруулж дааврын ялгаралт ихсэхэд хүргэдэг.
Инсулины тэвчил ба чихрийн шижин хэв шинж 2
  • ӨОУХШ-тэй өвчтөнүүдийн 50-70% нь глюкозын тэвчил алдагдал болон гиперинсулинеми гэх мэт бодисын солилцооны алдагдалтай байдаг.
  • Энэ нь дан ганц дотор эрхтний өөхлөлтийн үр дүн биш юм. Үүнээс илүү таргалалт болон дааврын өөрчлөлтүүд нь инсулины тэвчилд хүргэдэг нэмэлт хүчин зүйлүүд болдог:
    • ӨОУХШ-тэй өвчтөнүүд адилхан биеийн жингийн индекс болон дотор эрхтний өөхлөлттэй боловч ӨОУХШ-гүй өвчтөнүүдээс илүү их инсулины тэвчилтэй байдаг.  
  • Инсулины үйл ажилагааны тэвчил нь инсулин хамааралт глюкозын тээвэрлэлт болон өөх ба булчингийн эсийн дохио дамжилтанд гажиг үүсэний үр дүн юм. Энэ нь адипокины үүсэлт болон өөхний эдэд дохио дамжилтын зохицуулгын алдагдлын үр дүн байж болзошгүй юм. Гэхдээ энэ механизм бүрэн ойлгомжтой биш юм.
  • Үүний үр дүнд үүссэн гиперинсулинеми нь бусад эдүүдэд инсулины хэт ачааллыг үүсгэдэг ба ихэнхи тохиолдолд арьсанд нөлөөлдөг. Инсулин нь инсулин төст өсөлтийн хүчин зүйлийн рецепторт үйлчилснээр кератиноцитууд хэт өсөж хамба хилэн шиг арьсны товруунууд буюу акантозыг үүсдэг.
 Олон уйланхайт өндгөвч
  • Эмэгтэйчүүдийн 20-30%-д нь олон уйланхайт өндгөвч илэрдэг ба энэ ӨОУХШ-н оношилгоонд тийм ч чухал биш юм.
  • Олон уйланхайт өндгөвчний уйланхайнууд нь яг жинхэнэ уйланхай биш, өндгөвчний цэврүүнүүд хөгжлийн хагарах шатандаа саатсан байдаг.
  • Үүнйг дааврын гажуудлаас болж үүсдэг гэж үзэж байгаа юм:
    • Г иперандрогенизм: Өндгөвчнй мөхлөгт эсүүд тека эсүүдэд боловсорсон андростендойныг ароматжуулж эстрогенийг боловсруулж эхлэхэд зогсолт болдог. Өндгөвчин дэх 5а-н илүүдэл, андрогены бууралт нь ароматазагийн үйл ажиллагааг дарангуйлдаг ба ингэснээр цаашдийн матурацид чухал шаардлагатай эстрадиолын синтезийг бууруулдаг
    • Гиперинсулинеми: дараах механизмуудаар өндгөвчний гиперандрогенизмыг сэдрээдэг 1. Тека эсүүд дэх 17а-гидроксилазагийн үйл ажиллагааг нэмэгдүүлж мөн андростенедойн болон тестостероны үүсэлтийг дэмжсэнээр 2. ЛД болон инсулин төст өсөлтийн хүчин зүйлээр өдөөгдсөн андрогены үүсэлтийг дэмжсэнээр 3. Бэлгийн даавар холбогч глобулины (SHBG)үүсэлтийг бууруулж чөлөөт тестостероны хэмжээг өсгөснөөр
Удаан хугацааны өвчлөл

  • ·         Үргүйдэл: Энэ бол олигоановуляцийн томоохон үр дүюм. Гэхдээ энэ нь дааврын болон бусад эмгэгийн улмаас өндгөн эсийн хөгжилд гажиг үүссэний үр дүн ч байж болно.  
  • ·         Зулбалт: ӨОУХШ-тэй төрөх насны эмэгтэйчүүд зулбалтын өндөр эрсдэлтэй байдаг. Гэхдээ энэ эрсдэл  нь зулбалтын өөр нэг эрсдэлт хүчин зүйл болдог таргалалтын өндөр түвшинтэй бас хамааралтай юм.
  • ·         Зурх судасны өвчин: ӨОУХШ-тэй өвчтөнүүдэд гиперинсулинеми болон гиперандрогенизмтай холбоотой дислипидеми илэрдэг.
  •       ЧШ хэв шинж 2: ӨОУХШ-тэй өвчтөнүүдэд инсулины тэвчлийн түвшингээсээ хамааран ЧШ хэв шинж 2 үүсэх эрсдэл нэмэгддэг ба10 гаруй хувь нь  дөрөв дэх арван жилдээ ЧШ хэв шинж 2-оор өвчилж болзошгүй.
  • Хавдарууд: Гиперинсулинеми, гиперандрогенизм болон олигоановуляци нь нийлээд эндометрийн хавдар болон бусад эндометрийн өвчнүүдийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Сэтгэцийн өвчнүүд: ӨОУХШ-тэй эмэгтэйчүүд нь сэтгэл түгшил, сэтгэл гутрал, архинд донтох, болон хоёр туйлт өвчнүүдийн өндөр эрсдэлтэй байдаг. 

Эмнэл зүйн шинж тэмдгүүд
·         ӨОУХШ-н эмнэлзүй нь олон янз байдаг бөгөөд ихэнхи шинж тэмдгүүд нь өвчний эмгэг жамтай нягт уялдсан байдаг.
    • Гиперандрогенизм:
      • Гирсутизм (үсэрхэг хам шинж)
      • Батгаших
      • Халзрах: эрэгтэй хүн шиг үс унах
    • Гиперинсулинемиa:
      • Акантоз
·         ӨОУХШ-тэй өвчтөнүүдийн нилээд хувь нь мөн таргалалттай (30-75%) байдаг ба таргалалт нь гиперандрогенизм болон гиперинсулинемигийн шинж тэмдгүүдийг сэдрээдэг гэж үздэг.
  • Өвчтөнүүдэд гиперандрогенизм эсвэл гиперинсулинемийн илэрхий шинж тэмдгүүд байхгүй байж болох бөгөөд тэдний эмнэл зүй нь бодит үзлэгийн болон биохимийн шинж тэмдгүүдээр батлагдаж байх ёстой.
Эмчилгээ
Амьдралын хэв маягаа өөрчлөх: Өндгөвчний олон уйланхайт хам шинжийн үеийн бүх шинж тэмдгийг намжаахад, мөн үргүйдэл, зүрх судасны өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг бууруулахад туслана.
Өндгөвчний олон уйланхайт хам шинжийн үеийн эхний эгнээний эмчилгээ. Дасгал хөдөлгөөн их хийх, эрүүл хооллох, болон жингээ хасах нь ӨОУХШ-н үеийн бодисын солилцооны өөрчлөлтүүдийг бууруулдаг. Биеийн жингээ 5-10%-р  хасах төдийд л сарын тэмдгийн алдагдлыг багасгах ба ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдийн үр тогтоох чадварыг дээшлүүлдэг байна.
Эстроген, прогестины жирэмслэлтээс сэргийлэх эмчилгээ: батга, гирсутизм, сарын тэмдгийн мөчлөг алдагдлын  эмчилгээ
Андрогены түвшинг хэвийн болгох, гиперандрогенизмийн шинжүүдийг багасгах, сарын тэмдгийг зохицуулахын тулд хэрэглэж болно. Мөн эстроген, прогестероны хэвийн түвшин алдагдсантай холбоотой сарын тэмдгийн үеийн тогтмол бус, их хэмжээний цус алдалтыг багасгахад туслана.
Анти-андроген (спиронолактон, финастерид, флутамид): батга, гирсутизмийн эмчилгээнд
Спиронолактон ба флутамид нь тестостерон, дигидротестостероны захын эдэд (ж нь: үсний уутанд) буй рецептортой нь холбогдсоноор эдгээрийг дарангуйлдаг. Финастерид нь тестостерон илүү идэвхтэй хэлбэр болох дигидротестостерон болон хувирахыг саатуулдаг, 5а-редуктазын ингибитор. Жирэмснээс хамгаалахаар  ууж хэрэглэдэг эмүүд нь андрогены ялгаралтаас сэргийлэх төвийн үйлдэлтэй ба анти-андроген эмүүдтэй хавсарч хэрэглэж болно. Гэвч анти-андроген эмүүд нь тератоген нөлөөтэй тул жирэмсэн үед хэрэглэхийг хориглодог.
Метформин: Гиперинсулинеми, глюкоз үл тэсвэржилт, ба сарын тэмдэг ирэхгүй байгаа үед хэрэглэнэ. Цусаар эргэлдэж буй инсулины түвшинг багасгах нь өндгөвчинд андроген нийлэгжилтийг хоёрдогчоор бууруулна.
Метформин нь инсулинд мэдрэг чанарыг ихэсгэх, элгэнд глюконеогенез, ба липогенез явагдахыг бууруулах замаар гиперинсулинеми, глюкоз үл тэсвэржилтийг бууруулна. Ийм учраас метформиныг 2-р хэв шинжийн чихрийн шижингээс сэргийлэх, эмчлэхэд хэрэглэдэг. Эдгээрийг эмчилснээр мөн овуляци өдөөгддөг.
Метформиныг кломипен цитраттай хамт хэрэглэх нь аль нэгийг нь дангаар хэрэглэснээс илүү эрчимтэй овуляцыг өдөөдөг.
Кломипен цитрат: овуляцыг өдөөнө
Кломипен цитрат нь сонгомол эстрогений рецепторыг өдөөгч. Энэ нь эстрогений тархинд очих эргэх холбоог саатуулан, фоллитропиныг ихэсгэснээр овуляцыг өдөөдөг. ӨОУХШ-н үед их хэмжээний Графын цэврүү үүсдэгээс ихрүүд (2 ихэр, “ ихэр) бүрэлдэх эрсдэл өндөр байдаг. Үүнээс гадна, кломипен цитратыг хэрэглэсэн эмэгтэйчүүдийн ихэнхид овуляци явагдах ч гэсэн зөвхөн хагаст нь л үр тогтдог. Энэ нь климофен анти-эстроген нөлөө үзүүлэн, эндометрийн ханыг нарийсгадагтай холбоотой байж болох юм. Кломипен цитратыг урт хугацаагаар хэрэглэх нь өндгөвчний үйл ажиллагааг хэт өдөөн, өндгөвчний хорт хавдрыг эрсдлийг ихэсгэдэг учраас эмчилгээг 12 үеэс илүүгээр хийдэггүй.
Гонадотропин эмчилгээ: кломипен цитрат, метформины эмчилгээ үр дүн өгөөгүй тохиолдолд рекомбинант фоллитропин ба хүний ихсийн гонадотропиныг овуляци өдөөхөд ашиглаж болно.
Экзоген гонадотропиныг фолликул үүсэлтийн физиологийн механизмийг хуурамчаар бий болгохын тулд хэрэглэж болно. Фоллитропиныг доминант фолликулыг тодорхой хэмжээнд хүргэж томруулахын тулд, хүний ихсийн гонадотропиныг овуляци өдөөхийн тулд өгдөг. Ийм эмчилгээг байнга лаборатори, дүрс оношлогооны аргуудаар хянан давхар жирэмслэлт, өндгөвчний үйл ажиллагаа хэт өдөөгдөх эрсдлийг бууруулах ёстой.
Өндгөвчний дриллинг: кломипен цитрат-д тэсвэртэй ановуляцийг эмчлэхэд хэрэглэж болдог дурангийн мэс засал
Өндгөвчний дриллинг нь түлэлт ба лазер ашиглан өндгөвчинд 10 гаруй нүх үүсгэх арга юм. Өндгөвчний бүрхүүлийн зарим хэсгийг эвдэх нь андроген үүсэлтийг багасгаснаар овуляцыг өдөөдөг гэж үздэг. Энэ арга нь гонадотропин эмчилгээтэй төстэй үр дүнтэй байж болох ч наалдалт үүсэх г.м мэс заслын хүндрэл нь анхаарал татсан асуудал болоод байна. Дурангийн эмчилгээ хийлгэх өөр бусад заалттай хүмүүст энэ эмчилгээ нь илүү хэрэгтэй байж болно.
Хуруу шилэнд үр тогтоох: Овуляцыг өдөөх бусад эмчилгээнүүдэд үр дүн өгөөгүй эмэгтэйчүүдэд үргүйдлийг эмчлэхийн тулд хэрэглэдэг.
Хуруу шилэнд үр тогтоох гэдэгт өндгөвчнөөс өндгөн эсийг аван, эр бэлгийн эстэй хуруу шилэнд нийлүүлэн хөврөл үүсгэх ордог. Дараа нь амьдрах чадвартай үр хөврөлийг эхийн умайнд суулгадаг. ӨОУХШ-тэй эмэгтэйчүүд нь ӨОУХШ-гүй эмэгтэйчүүдтэй адил амжилттай, амьд төрөлтийн хувьтай байдаг. Энэ ажиллагааны эрсдэлд олон үр хөврөл суулгаснаас үүсэх давхар жирэмслэлт, өндгөн эсийг авахын өмнө овуляцыг өдөөх зорилгоор хийсэн гонадотропин эмчилгээний улмаас өндгөвчний үйл ажиллагаа хэт ихсэх зэрэг орно.


Tuesday, May 19, 2015

ҮР ТОГТОЛТ БА ЖИРЭМСЛЭЛТ


Үр тогтолт
Тодорхойлолт
·         Эр, эм бэлгийн эс нийлсний үр дүнд эвсэл үр үүсэхийг үр тогтолт гэнэ.
·         Өндгөвчинд анхдагч овоцит нь меойз хуваагдлаар хуваагдан, анхны чиглүүлэгч биеийг үүсгэж хоёрдогч овоцит болно.
Анхдагч ба хоёрдогч өндгөн эсийн боловсролт
·         Өндгөвчинд анхдагч овоцит нь меойз хуваагдлаар хуваагдан, анхны чиглүүлэгч биеийг үүсгэн хоёрдогч овоцит болно.
o   Анхдагч өндгөн эс 23 хос хромосомтой ба хромосом бүрийн нэг хос нь чиглүүлэгч биетэй хамт гээгддэг.
·         Хоёрдогч өндгөн эс өндгөвчнөөс гадагшлан хэвлийн хөндийд орохын зуургүй умайн гуурсан хоолойн аль нэгэнд ордог.
Бэлгийн харьцаа
·         Үрийн шингэн гадагшлахад эр бэлгийн эс үтрээнд ордог.
·         Эр бэлгийн эс умай болон үтрээгээр дамжин 5-10 минутын дотор умайн гуурсан хоолойн өргөссөн хэсэгт (умайн гуурсан хоолой өндгөвчинд нээгдэх хэсгийн ойролцоо) хүрдэг. Умайн гуурсан хоолой = Фаллопиевын гуурс
·         Умай болон умайн гуурсан хоолойн агшилт нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг нөхцөлдүүлдэг. (энэ агшилт нь түрүү булчирхайн шүүрэл болон эмэгтэй дур ханах үед ялгарах окситоциноор өдөөгддөг.)
·         Үрийн шингэн ялгарахад бараг хагас тэрбум эр бэлгийн эс үтрээнд ордог боловч хэдхэн мянга нь л умайн гуурсан хоолойн өргөссөн хэсэгт хүрдэг.
Эр бэлгийн эсийн капацитаци
·         Капацитаци нь эр бэлгийн эс боловсрох сүүлийн шат юм. Энэ үед эр бэлгийн эс хөдөлгөөнөө хурдасгах бөгөөд эмэгтэйн бэлгийн замд явагдах акросомын урвалд бэлтгэгддэг.
·         Хэвийн үед эрэгтэйн бэлгийн замд байдаг саатуулагч хүчин зүйлс эмэгтэйн бэлгийн замд умайн шүүрлээр угаагддаг.
·         Умай дотор эр бэлгийн эс мембраны холестролоо алдсанаар эсийн мембран нь хэврэгшиж, шилбүүрийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой кальцийн ионы нэвчимхий чанар ихэсдэг.
·         Үр тогтолтын явцад эр бэлгийн эс титмэн цацраг болон тунгалаг бүрхүүлийг нэвтлэхэд шилбүүрийн хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Үр тогтолт
·         Хэвийн үед умайн гуурсан хоолойн өргөссөн хэсэгт явагддаг.
·         Эр бэлгийн эс эхлээд титмэн цацрагийг(өндгөн эсийг тойрсон гранулоцит эсийн давхрага), дараа нь тунгалаг бүрхүүлд (өндгөн эсийг тойрсон гликопротейн  мембран) нэвтэрдэг.
o   Акросомын урвал: Акросом ( Эр бэлгийн эсийн толгой хэсгийн дээр байрлах малгай төст бүтэц) нь их хэмжээний гиалуронидаза болон протеаза ферментийг агуулдаг бөгөөд эдгээрийн тусламжтай эр бэлгийн эс титмэн цацраг ба тунгалаг бүрхүүлийг хайлуулдаг.
§  Эр бэлгийн эс титмэн цацрагт хүрэхэд акросомын урвал эхэлдэг.
o   Гадаргуугийн урвал: Нэгэнт эр бэлгийн эс тунгалаг бүрхүүлд нэвтэрсэн тохиолдолд өндгөн эс тунгалаг бүрхүүл болон эсийн мембраны шинж чанараа өөрчлөн дахин эр бэлгийн эс нэвтрэх боломжгүй болгодог.
·         Эр бэлгийн эс өндгөн эсэд нэвтрэхэд гүйцэд боловсроогүй өндгөн эс дахин хуваагдаж, хоёрдогч туйлын биеийг гадагшлуулснаар бие гүйцсэн өндгөн эс болно.
o   Бие гүйцсэн өндгөн эсийн бөөмийг эмэгтэйн анхдагч бөөм гэх ба энэ нь 23 хос бус хромосомтой байна.
o   Эр бэлгийн эс өндгөн эсэд нэвтрэхэд эр бэлгийн эсийн толгой хэсэг эрэгтэйн анхдагч бөөмийг үүсгэхээр томордог.
o   Эрэгтэй болон эмэгтэйн анхдагч бөөмөн дэх 23 хос бус хромосомууд зэрэгцэн байрлаж үр тогтсон өндгөн эсийн хромосомын бүрдлийг үүсгэнэ.
o   Энэ үед (эр бэлгийн эс өндгөн эсэд нэвтрэх 30 минутанд) хоёр эсийн мембран хайлж, эвсэл үр хэмээх нэгэн эсийг үүсгэдэг.
Жирэмслэлт
Тодорхойлолт
·         Умай дотор үр тогтсон өндгөн эсээс нэг эсвэл түүнээс олон үр хөврөл үүсч хөгжихийг хэлнэ.
Үр хөврөл ба ихсийн хөгжил
·         Умайн гуурсан хоолойд гаплойд бүрдэлтэй өндгөн эс үр тогтож, диплойд бүрдэлтэй зигот үүсдэг.
·         Зигот нь хоёр бластомер болж хуваагддаг. (мөн тунгалаг бүрхүүлээр хүрээлэгдсэн)
o   Зиготын хуваагдал 3 өдөр үргэлжилдэг.
o   Бластомерүүд хуваагдаж 16 эс бүхий морулыг үүсгэдэг.
·         Морул умайн хөндийд орно.
o   Эсийн хуваагдал үргэлжлэхийн зэрэгцээ морулын эсүүдийн хооронд шингэн хуримтлагдаж, үр тогтсоноос 4 хоногийн дараа 58 эс бүхий эрт үеийн бластоцист үүснэ.
o   Эрт үеийн бластоцист нь төв хэсэг дэх эсийн бөөгнөрөл (5 эс нь үр хөврөл үүсгэдэг) болон трофэктодермээс ( 53 эс нь трофобласт үүсгэдэг) бүрдэнэ.
·         Бластоцист умайн хөндийд  чөлөөт байдлаар 2 хоног байсны дараа шүүрлийн үедээ байгаа умайн салст бүрхэвчийн булчирхайнаас бластоцистыг тунгалаг бүрхүүлээс нь чөлөөлөх үүрэгтэй протеазууд ялгардаг.
o   Бластоцистээс ялгарсан гормон болон цитокинууд умайн салст бүрхэвчинд шууд нөлөөлөх ба рецептив чанарыг нь сайжруулснаар үр хөврөл умайн шүүрлээс шим тэжээлийн бодисыг шимэгдүүлэх боломжтой болдог.
·         Имплантаци нь үр тогтсоноос 6-7 хоногийн дараа явагдана.
1.      Бэхлэгдэх үе шат: Бластоцист ихэнх тохиолдолд умайн ар дээд хананд бэхлэгддэг.
2.      Наалдах үе шат: Бластоцист ба умайн хананы харилцан үйлчлэл ихэснэ.
3.      Шигдэх үе шат: Бластоцист умайн салст бүрхэвч, булчинлаг давхрагын дотор 1/3-ыг нэвтлэн умайн судасжилтанд шигдэж байрлана.
o   Эдгээр процесс бүхэлдээ бластоцист ба умайн салст бүрхэвчийн рецепторууд мөн эстроген болон шар биеэс ялгарах прогестерон даавраар зохицуулагддаг. (Тиймээс биений юмны мөчлөгийн 20-24 дэх хоногт л зөвхөн умайд имплантаци болдог.)
·         Үр тогтсоноос хойш 8 өдрийн дараа трофобласт эсүүд нь синцитотрофобласт (бластоцистын гадна бүрхүүлийг үүсгэх олон бөөмт синцитүүд) ба цитотрофобласт (бластоцистын дотор бүрхүүлийг үүсгэх мононуклеар эсүүд) болон ялгаран хөгждөг.
o   Трофобласт эсүүд цаашид цэлмэнлэг болон цэлмэнгээр хүрээлэгдсэн трофобласт болж ялгаран хөгждөг.
o   Цэлмэнлэг трофобласт эсүүд хорионы цэлмэнг үүсгэж эх болон ургийн хоорондох хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодисын зөөвөрлөлтийг хариуцдаг.
o   Цэлмэнгээр хүрээлэгдсэн трофобласт эсүүд нь умайн хананд илүү гүн шигдэж, эхийн судасжилтанд нэвтэрдэг. (Завсрын эд доторх цэлмэнлэг трофобласт эсүүд мушгиа артерыг хүрээлэн байрладаг бол судсан доторх цэлмэнгээр хүрээлэгдсэн трофобласт эсүүд умайн мушгиа артерт шигдэн байрладаг.)
·         Үр тогтсоноос хойш 10 дахь өдөрт бластоцист умайн салст бүрхэвчээр бүрэн бүрхэгддэг.
o   Децидуаль эсүүд: Умайн салст бүрхэвчийн холбогч эдийн эсүүд прогестероны нөлөөгөөр хөөж томрон тэжээлийн бодисын нөөцийг агуулдаг. (Үр хөврөл бэхлэгдсэний дараах 7 хоногийн шим тэжээлийн эх үүсвэр болдог.)
·         Трофобласт эсүүд ялгаран хөгжсөөр умайн салст бүрхэвчийг бүрхэхэд, төв хэсэг дэх эсийн бөөгнөрөл эктодерм ба эндодерм болж ялгаран хөгждөг.
o   Үүнээс хойш удалгүй мезодерм нь мезенхимын эсүүд болон ялгаран хөгжиж бластоцистын хөндийг дүүргэдэг.
o   Үр хөврөлийн эктодерм амнион бүрхүүлийн хучуур эсүүд болон хувирч амнионы хүүдийг үүсгэдэг.
·         Үр хөврөлийн ар талд амнионы хүүдий, урд талд нь шар уургийн хүүдий байрладаг.
o   Шар уургийн хүүдийн арын хэсгээс үр хөврөлийн хоол боловсруулах эрхтнүүд үүсдэг.
o   Шар уургийн хүүдийнээс аллантоис салбарлан гарч хожим арын гэдэс болдог.
o   Бластоцистын хөндий дэх мезенхимын эсүүдийн үржил хөгжил үргэлжилсээр үр хөврөлийн их биеийг үүсгэнэ.
o   Шар уургийн хүүдийд анх цус үүсдэг. (цаашид элэг болон ясны чөмгөнд гематопоэз явагдана.)
·         Эхэндээ амнион бүрхүүл нь үр хөврөлийн зөвхөн арын хэсгийг бүрхдэг байсан бол эцэст сүүлдээ бүхлээр нь хучдаг.
o   Амнион бүрхүүл нь мезенхимын эсүүдээс тогтсон салстын дорх давхрагатай.
o   Амнионы хөндий томрох тусмаа шар уургийн хүүдийг шахаж, үр хөврөлийн их биеийг бүрхдэг.
o   Эцэст нь амнионы хөндий умайн хөндийг дүүргэж, их бие амнион бүрхүүлээс гарч хүйн судсыг үүсгэдэг.
·         Энэ хооронд синцитотрофобласт эсүүд умайн хананд шигддэг.
o   Холбогч сувгууд (трофобластын хөндий) синцитиотрофобласт эсүүдэд үүсч эхлэдэг.
o   Умайн үйл ажиллагааны давхрагын хялгасан судсуудад гэмтээснээр энэ хөндий цусаар дүүрдэг.
o   Хөндий томорч синцитотрофобласт нь трофобластын дээгүүр нимгэн давхарга болж тогтох хүртэл синцитотрофобластын дагуу шилждэг бөгөөд синцитотрофобласт ба децидуаль эсүүдийн хоорондох зай цусаар дүүрдэг.
o   Үр тогтсоноос нэг сарын дараа умайн хананы мушгиа артериудад нэвтрэх ба ингэснээр цусан хангамж илт сайжирдаг.
·         Цитотрофобласт эсүүд цэлмэн рүү түрж урган, децидуаль эсүүдэд хүрдэг.
o   Эдгээр анхдагч цэлмэнгүүд нь хорионы бүх талд ургана.
o   Өсөлт нэмэгдэх тусам хорионы цэлмэнгийн умайн хөндийтэй холбогдсон хэсгийн цусан хангамж улам багассаар дегенерацид ордог.
o   Умайн хөндийтэй харьцаж байгаа хорионы зөөлөн хэсгийг хорионы зөөлөн хэсэг хэмээн нэрлэдэг.
o   Амнионы хэмжээ томрох тусам хорионы зөөлөн хэсэгтэй –тай зэрэгцдэг.
·         Үр хөврөлийн мезенхимийн эсүүд анхдагч цэлмэнд хүрснээр хоёрдогч цэлмэн үүсдэг.
·         Эцэст нь мезенхим эсүүд ангиогенез-д оролцож, хорионы судсыг үүсгэснээр шим тэжээлийг эхийн эргэлтээс авч гуравдагч цэлмэн үүснэ.
o   Үр хөврөлийн судсууд хүйн судсаар дамжуулан хорионы судастай холбогдсноор жинхэнэ ураг-ихсийн цусны эргэлт үүснэ.
Гуравдагч цэлмэнгээс гадна дэгээ хэлбэртэй цэлмэн үүсдэг: Хүрионы эхсгийг суурь 
o   Энэ бүгд үр тогтсоноос хойш 8-10 долоо хоногийн дараа гүйцэд боловсордог.
·         Үр хөврөл умайн хөндийг дүүргэхэд амнион бүрхүүл нь умайн үйл ажиллагааны давхрага дахь хорионы эсрэг талд байрладаг.
o   Амнион бүрхүүл нь мембраны бат бөх, уян хатан чанарыг нөхцөлдүүлдэг.
o   Амнион бүрхүүл нь гөлгөр булчингийн эс, мэдрэл, тунгалаг, ба цусны судас агуулдаггүй боловч ус болон давсыг зөөвөрлөснөөр амнионы шингэний гомеостазыг хадгалах үүрэг гүйцэтгэдэг.
o   Эхэндээ амнионы шингэн нь эхийн ийлдсийн ультрафилтратаас тогтдог боловч ураг томрохын хэрээр арьсаараа шингэнийг нэвчүүлж, амнионы шингэний бүрэлдэхүүнд нөлөөлж эхэлдэг.
o   12 дахь долоо хоног гэхэд ургийн бөөр шээс үүсгэж, амнионы шингэнд ялгаруулдаг.
o   Амнионы шингэний үүрэг: Ургийг доргилтоос хамгаалах, чөлөөтэй хөдлөх нөхцлөөр хангах, булчин, араг ясны хөгжлийг дэмжих мөн ургийн гэмтлийг багасгах  үүрэгтэй.
·         Үр хөврөлийн үе Өндгөн эс гадагшилснаас 2-3 долоо хоногийн дараагаас эхэлж, 8 долоо хоног үргэлжилдэг.
o   Энэ үед органогенез явагдана.
o   Үр хөврөлийн үеийн эхэнд хөврөлийн диск нарийн тодорхойлогдож, их бие ялгарч хөгжин, цэлмэнгийн хөндий үүсдэг.
o   3 долоо хоногийн дараа хорионы цэлмэнгээс ургийн цусны судас үүсдэг.
o   4 долоо хоногийн дараа эх-ургийн цусны эргэлт бий болохоос гадна ургийн анхны эрхтэн тогтолцоо болох зүрх судасны тогтолцооны үүсэл тавигдана. (зүрх тасалгаатай болж эхэлнэ.)
o   6 дахь долоо хоногийн сүүл үед зүрх бүрэн хэлбэржиж, гар болон хөлийн хуруу үүсч, чих толгой руу өргөгддөг.
·         Ургийн үе нь сүүлийн сарын тэмдэг ирсэн өдрөөс хойш 10 долоо хоногийн дараанаас эхлэж төрөх хүртэл үргэлжилдэг.
o   Ургийн үед эрхтэн тогтолцоо боловсорч хөгждөг.
o   10-12 дахь долоо хоногт: Ураг залгиж чадна. Нарийн гэдэс гүрвэлзэх хөдөлгөөн хийж глюкозыг зөөвөрлөдөг.
o   12 дахь долоо хоногт: Ясанд ясжилтын төвүүд үүсч, бэлэг эрхтэн ялгаран хөгжиж мөн арьс, үс, хумс үүсдэг.
o   20-24 дэх долоо хоногт: Мэдрэлийн эсүүдийн шилжилт болон үржил хөгжил гүйцэж, бүтэц болон үйл ажиллагааны ялгаран хөгжилд ордог.
o   24 дэх долоо хоногт: Уушигны гуурсанцар ба цулцангууд бараг хөгжиж гүйцэх боловч төгсгөлийн цулцангийн хүүдий хараахан үүсээгүй байна. (тиймээс амьсгалах боломжгүй)
o   36 дахь долоо хоногт: Урагт арьсан дорх өөхөн эдийн хуримтлал бий болно.
Ургийн цусны эргэлт
·         Эхийн цусны урсгал ихсийн цэлмэн хоорондын зайгаар мушгиа артериар урсдаг бөгөөд өндөр даралтаар цааш хорион луу урсана.  
o   Эхийн цус хорионы цэлмэн болон бичил цэлмэнд илүүддэг ба хүчилтөрөгч тэжээлийн бодисууд цэлмэнгийн судсаар зөөгддөг.
o   Умайн агшилтын үеэр,цусны урсгал ихэс рүү болон ихсээс гадагш чиглэх бөгөөд ихэс нь умайн спираль артериудын хязгаар  нь болдог.
·         Хүйн судас 2 артери, 1 венийн судастай.
o   Хүйн вен нь урагт хүчилтөрөгчөөр баялаг цусыг зөөвөрлөдөг. Зарим хэсэг нь ургийн элгээр урсаж өнгөрдөг боловч ихэнх нь венийн цоргоор доод хөндийн венд цутгадаг.
o   Баруун тосгуурт хүрээд зарим хэсэг нь гурван хавтаст хавхлагаар баруун ховдол руу ордог бол зарим хэсэг нь зууван нүхээр зүүн тосгуурт дараа нь зүүн ховдол руу ордог.
·         Цус зүүн ховдлоос аортын нуманд хүрч улмаар бүх биеэр тархдаг.
o   Бага хэмжээний цус баруун ховдлоос уушигны артери болон вен рүү цутгадаг. Гэвч ихэнх хэсэг нь уушигны артериас артерын битүүрээгүй цоргоор аортын нуманд цутгадаг.
·         Аортын нуманд цутгасан цусны урсгал нь ургийн их биеийг цусаар хангаж, харин үлдсэн хэсэг нь хүйн артериар эхийн вен рүү ордог.
·         Ихэс-цусны хоригийг давах чадвартай олон төрлийн эмийн болон химийн бодис байдаг. Жирэмсэн байх хугацаандаа аюулгүй эмийг сонгох хэрэгтэй бөгөөд ихэнх эм дээрээ тэмдэглэгээтэй байдаг.
·         Тодорхой вирүсүүд ихэс-цусны хоригийг нэвтэрч урагт халдварлах боломжтой байдаг.
o   TORCH шинжилгээг түгээмэл тохиолдох халдварыг илрүүлэх зорилгоор хийдэг.
Эхийн физиологи
Эмнэлзүйн илрэлүүд
  • Үр тогтсойноос хойш рт үеийн хөгжилтэй холбоотой өөрчлөлт илэрнэ. Сүүлийн биений юм ирснээс жирэмсний дараах үе хүртэл илэрнэ.
  • Умайн судас тасарснаас импламантацийн үед бага хэмжээний цус алдаж болно.
  • Зүрх судасны үзлэгт зүрхний III авиа, гипотензи илэрч болно.
  • 12 дахь долоо хоногтойд умай умдаг ясан дээгүүр тэмтрэгдэх ёстой.
  • 16 дахь долоо хоногтойд ЭХО-д ургийн хүйс тодорхойлогдоно.
  • 28 долоо хоногоос хойш ямар нэг хөгжлийн гажиггүй ургийн 90% нь амьдрах боломжтой.
Тодорхойлолт
Жирэмсний хугацаа  (ЖХ): Сүүлийн сарын тэмдгээс хойшх 7 хоногууд
Төрөх хугацаа = Сүүлийн сарын тэмдгийн хугацаа + 1 жил– 3 сар+ 7 өдөр (Негелийн дүрэм)
Төрөх хугацаа: 37-42 долоо хоног
·         Эхний триместер: 0-12 долоо хоног
·         Хоёр дахь триместер: 12-28 долоо хоног
·         Гурав дахь триместер: 28 долоо хоног
·         Дутуу төрөлт: <37 долоо хоног (ихэвчлэн 24-37)
·         Хожуу төрөлт: >42 долоо хоног
Жирэмсэн үеийн эрсдэлийг үнэлэх эх барихын товчилсон асуумж
·         Жирэмслэлт: Жирэмслэсэн тоо
·         Төрөлт: Төрөлтийн тоо
o    Гүйцэд тээлт: # Хугацаандаа төрсөн тоо
o    Дутуу тээлт: Дутуу төрсөн тоо
o    Үр хөндөлт: # Аяндаа зулбасан эсвэл эмнэлгийн нөхцөлд үр хөндсөн тоо
o    Амьд: Амьд хүүхдийн тоо
Жич: Ихэр жирэмсэнг амьд хүүхдийн тооноос бусад хэсэгт ганцаар тооцно.

Эхийн физиологийн өөрчлөлтүүд

Эрхтэн тогтолцоо
Өөрчлөлт
Үр дүн
Зүрх судасны тогтолцоо
Зүрхний минутын эзэлхүүн (ЗМЭ) ихэснэ.
ЗМЭ=ЗЦТхАЭ
ЗЦТ – зүрхний цохилтын тоо
АЭ – агшилтын эзэлхүүн
- Жирэмсний эрт үед ам цангах үеийн осмос даралт ба  антидиуретик гормоны (АДГ) ялгарал буурснаар биеийн нийт усны хэмжээ ихэснэ. → зүрхний минутын  эзэлхүүн ихэснэ.
- Зүрхний цохилтын тоо болон агшилтын эзэлхүүн ихэссэнээр зүрхний минутын эзэлхүүн 50%-иар ихэснэ. → Дийлэнх нь умай, ураг болон бөөрөнд зарцуулагдана.
- Зүрхний минутын эзлэхүүн байрлалаас хамаарна.     
o   Жирэмсний сүүл үед түрүүлгээ харж хэвтэхэд умай доод хөндийн венийг дарснаас зүрхний минутын эзэлхүүн буурна. Түрүүлгээ харахад артерын даралт багасах хамшинж үүснэ.
o   Зүүн талаараа хэвтэхэд зүрхний минутын эзэлхүүн ихэснэ.

Артерын даралт (АД) буурна.
АД=ЗМЭ х ЗСЭ
ЗСЭ - Захын судасны эсэргүүцэл
- Артерын даралт жирэмсний 20 долоо хоног хүртэл буурч (жирэмсний тал хугацаанд), төрөх хүртэл эргээд аажим нэмэгддэг.
- Прогестрон  ба азотын оксидын нөлөөгөөр судас тэлснээр захын судасны эсэргүүцэл буурдаг. Энэ үед ангиотензин II-н хэмжээ ихэссэн ч судас түүнд мэдрэг бус болно.
Зүрх зүүн дээшээгээ шахагдана.
- Ураг өсөхийн хэрээр өрцийг дээш шахсаны дүнд зүрх аксиал тэнхлэг зүүн тийш шилжинэ.
Амьсгалын эрхтэн тогтолцоо
Уушигны үлдэгдэл эзэлхүүн  (УҮЭ), үйл ажиллагааны үлдэгдэл багтаамж (ҮАҮБ), уушигны ерөнхий багтаамж (УЕБ) буурна.
- Умайн хэмжээ томорсноос өрцийг дээш шахна.
- ҮАҮБ багассаны улмаас эх апноэд илэрч, гипоксид ордог. (Дасан зохицох нөөц багасдаг)
Минутын вентиляци болон урсгал эзлэхүүн ихсэж, амьсгалын эзэлхүүн ихэснэ; уушигны амьдралын багтаамж өөрчлөгдөхгүй.
- Прогестроны нөлөөгөөр урсгал эзлэхүүн ихэссэнээр  УЕБ буурна.
- Амьсгалын эзэлхүүнээ ихэсгэх замаар амьсгалын тоогоо хэвийн хадгалдаг.
- Ураг, ихэс болон умайгаас эхийн хүчилтөрөгчийг  шаарддаг.
Нүүрсхүчлийн хийн парциаль даралт буурдаг.
- Амьсгалын эзэлхүүн ихсэхэд цусан дахь нүүрсхүчлийн хийн парциаль даралт буурсна; мөн хүчилтөрөгчийн парциаль даралт үл ялиг ихэснэ.
- Прогесторон нь тархин дахь амьсгалын төвийн нүүрсхүчлийн хий мэдрэх босгыг бууруулдаг.
- Ургаас эхэд хаягдал нүүрсхүчлийн хий зөөвөрладөгдөхийг дэмждэг. (концентрацийн градиентын зөрүү нэмэгддэг.)
- Хүчилтөрөгчийн задралын муруй дээр рН ихэссэн өөрчлөлт харагдах ба 2,3-дифоспоглицерат ихэссэнээр үүнийг тэнцвэржүүлдэг.
- Амьсгалын архаг алкалозын үед дасан зохицох урвалын механизмаар бөөрөөр их хэмжээний бикарбонатыг ялгаруулдаг.   рН өөрчлөгддөггүй.
- Эдгээр нь жирэмсэн үед физиологийн диспноэ үүсэх шалтгаан болдог.
Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоо





Шингэн баригдал
- Төрөхийн өмнө ам цангах үеийн осмос даралт буурснаар, антидиуретик гормон ялгарч, шингэнийг барихад хүрдэг.
Түүдгэнцрийн шүүлтийн хурд ихэсдэг. (50%)
- ЗМЭ бөөрний цусны урсгал түүдгэнцрийн шүүлтийн хурд →↑CrCl
РААС-ын идэвжил ихэсдэг.

- Жирэмсний эрт үед системийн судас тэлэгдэлт судасны эзлэхүүнийг хадгалах РААС идэвхжих (↑ренин, ангиотензин болон альдостероны хэмжээ Na+ болон шингэн баригдах шалтгаан болдог )
- Жирэмсний 1-р хагаст цусны даралт хэвийн байх боловч ангиотензин II дахь судасны ерөнхий мэдрэг байдал багасна.
Бөөрөөр глюкоз, амин хүчил, кальци болон бикарбонатын ялгаралт ихэснэ.
- Магадгүй түүдгэнцрийн шүүлтийн хурд ихэссэнээр бөөрний сувганцрын эргэн шимэгдүүлэх үйл ажиллагаа хямардаг.
Шээлүүр болон бөөрний тэвшинцэр өргөснө. (Б>З)
- Прогесторон хамааралт гөлгөр булчингийн сулрал ба умайн хэмжээ томорсноос шээлүүрийг дарж механик даралт учруулдаг
- Шээс дамжуулах замын зогсонгошлоос шалтгаалсан шинж тэмдэггүй бактериуритай пиелонефритээр өвчлөх эрсдэл нэмэгддэг.
Давсагны гипереми; давсагны булчин ба  холбогч эдийн гиперплази

- 50%-д шээс задгайрна.
Цус
Гемодилюци ба физиологийн анеми
- Шингэн баригдал Гематопоэз ихсэх боловч сийвэнгийн хэмжээ ихэссэн учраас гематокрит буурдаг.
- Энгийн хоол тэжээлээр хангалттай хэмжээний төмөр авч чаддагүй тул төмрийг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай.
Дархлаа суларна.
- Хагас аллоген ураг-суулгацтай зохицохын тулд Th1 эс дарангуйлагдана; олон бөөмт залгиур эсүүдийн хемотаксис болон адгези хямарна.
- Жирэмсэн үед аутоиммуны өвчнүүдийн 1/3 нь эдгэж, 1/3 нь хүндэрч мөн 1/3 нь өөрчлөгддөггүй.
Цус бүлэгнэлт болон фибринолиз ихэснэ. (тэнцвэртэй оршино.)
- Эстроген болон прогестроны нөлөөн дэх протромбины үе шат (Цус бүлэгнэлтийн факторуудын хэмжээ ихэснэ.) → Төрөх үеийн цус бүлэгнэлтийг дэмжинэ, мөн тромбэмболи үүсэх эрсдлийг ихэсгэнэ.
o   Бага хэмжээний судсан доторх цус түгмэл бүлэгнэх хамшинжийн улмаас фибринолиз ихэснэ.
- Тромбоцитопени (Гемодилюци, тромбоцитын зарцуулалт ихсэх ба дэлүүний томролоос үүдэлтэй )
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо
Ходоод-улаан хоолойн сөргөө
- Прогестроны нөлөөгөөр улаан хоолойн сфинктер булчингийн тонус багасаж мөн умай ходоодыг шахдаг.

Өтгөн хаталт
- Прогестроны нөлөөгөөр гөлгөр булчин сулрах ба  эстрогений нөлөөгөөр азотын оксид чөлөөлөгдөнө. → гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасна. → хоол зөөвөрлөгдөх хугацаа уртсана.
Цусархагшил
- Үүдэн венийн даралт ихсэх Үүдэн венийн хамааралт венийн анастомосын тэлэгдэлт болно.

Цөсний чулуу
- Прогестроны нөлөөгөөр гөлгөр булчин сулрах → цөсний хүүдий хоосрох үйл удааширна. Мөн эстроген нь цоргон доторх цөсний хүчлийн зөөвөрлөлтийг саатуулдаг.
Дотоод шүүрлийн тогтолцоо
Өнчин тархины өмнөд хэлтрээс пролактин ялгарна.
- Эстроген нь өнчин тархины өмнөд хэлтрийн пролактин ялгаруулагч эсийн тоог олшруулах ба сүүжихэд бэлтгэх зорилгоор хөхний эсүүдийн хөгжлийг өдөөдөг.
Бамбай булчирхайн томрол;
Тиреоглобулин болон нийт Т3, Т4 хэмжээ ихсэх боловч чөлөөт дааврын хэмжээ өөрчлөгдөхгүй. 
- Чөлөөт Т3,Т4-ын үлдэгдэл хэмжээ өөрчлөгдөхгүй → Жирэмслэлт бол эутиройд үе юм.
- Булчирхайн томрол болж судасжилт ихсэнэ.
- Тиреотропин рилизинг дааврын физиологийн бууралтыг гипертиройдизм хэмээн буруу оношлох магадлалтай.
Жирэмсэн үеийн физиологийн гиперпаратироидизм
- Эстроген нь паратгормоны яс хайлуулах үйлдлийг хориглодог. Кальци бөөрөөр гадагшлахын зэрэгцээ мөн урагт шингээгдэнэ.
- Кальцитонины хэмжээ их байх нь эхийг жирэмслэлт ба хүүхэд хөхүүлсний улмаас кальцийн дутагдалд орохоос сэргийлдэг.

Ийлдсийн кортизолын хэмжээ ихэснэ.
- Прогестроны нөлөөгөөр эдэд кортизолын тэвчил үүсч, хагас задралын хугацаа ихэснэ. (сийвэнгийн хэмжээг хангалттай түвшинд хадгалахын тулд)

Захын эдэд инсулины тэвчил үүсэх, глюкагон дарангуйлагдах
- Механизм тодорхой бус, прогестрон ба эстрогены хамааралтай байж болно.
- Ихсийн лактоген липолизыг идэвхжүүлж чөлөөт өөхний хүчлүүд үүсгэснээр эдгээр нь инсулины тэвчил үүсгэдэг байх магадлалтай.

Нөхөн үржихүйн зам
Умай: Булчингийн гипертрофи болох ба уян эд ихэснэ.
- Эхний 12 долоо хоногт энэ процессыг эстроген идэвхжүүлдэг (умайн гадуурх жирэмслэлтийн үед ч гэсэн умай томордог). Үүнээс хойш ураг томрохын хэрээр өөрөө аяндаа явагдана .
- 12 долоо хоногтойд умай умдаг ясны дээр тэмтэрэгдэнэ.
Умайн хүзүү: судасжилт ихсэх ба салст хөөж хавагнана; умайн хүзүүний булчирхайн пролифераци болон умайн хүзүүний салиа нийлэгжил
- Эстроген ба релаксин хамааралтай явагдана;
- Умайн хүзүүний холбогч эд тэлэгдлийг нөхцөлдүүлж, төрөлтийн дараа эргэн хэвэндээ орохыг зохицуулдаг. Умайн хүзүүний салиа эсрэгбие болон цитокин ялгаруулдаг. (үтрээний халдвараас сэргийлдэг.)
- Умайн хүзүү зөөлөрч, хөхөрсөн байна.
Өндгөвч: цэврүүний хөгжил ба овуляци зогсоно; релаксин ялгарна.
- Шар биеэс эстроген, прогестрон ялгарч, ФСД ба ЛД-ын ялгаралтыг саатуулдаг.
Үтрээ, хярзан: гипереми, холбогч эд зөөлрөх, гөлгөр булчингийн атрофи
- Эстроген ба релаксин хамааралтай явагдана
- Гипереми болсноор үтрээ хөх ягаан өнгөтэй болно.
Арьс
Арьсан дээр болон хэвлийн гол шугамаар гиперпигментаци илрэх
- Эстроген ба прогестроны хэмжээ ихсэхэд хоёрдогчоор меланоцит идэвхжүүлэгч даавар үүсдэг.
- Хар шугам, хлоазм/мелазм (хүзүү, нүүрэн дээр гардаг бор толбо) үүсгэдэг.
Аалз хэлбэрийн ангиома, алганы эритреми
- Гиперэстрогенеми
Хэвлийд хөндлөн судал үүснэ.

Арьсан дорх өөхөн эд нэмэгдэнэ.
- Бодисын солилцоо эрчимтэй явагдсанаар дулаан үүсэлт ихэснэ.
Хөх

Ангир уураг, сүү үүснэ.
- Прогестерон, эстроген болон ихсийн лактоген нь цулцан болон булчирхайн цоргоны хөгжлийг идэвхжүүлдэг.
- Төрсний дараа эстроген болон прогестороны хэмжээ огцом багассаны дүнд альфа лактоальбумин (лактозын нийлэгжлийг идэвхжүүлдэг) ба пролактиныг (альфа лактоальбуминыг идэвхжүүлдэг) саатуулагчийн хэмжээ буурна.
- Хөх зөөлөрч, томорно.
- Төрсний дараа ойролцоогоор 2-7 хоногийн турш тод шар өнгөтэй уураг ялгардаг.
Яс булчингийн тогтолцоо
Даамжрах явцтай бүсэлхий нурууны лордоз
- Хүндийн жингээ тохируулах зорилгоор үүснэ.
Умдаг болон ууц ясны үений хөдөлгөөн нэмэгдэнэ.
- Механизм тодорхой бус; (прогестерон, эстроген ба релаксины хэмжээ хамааралгүй.)
- Төрөлтийг дэмжинэ.