Цус бүлэгнэлтийн анхдагч гемостаз нь үндсэндээ ялтасын тогтолцоо гэж нэрлэгддэг. Ялтасууд адгези болж улмаар хоорондоо аггрегаци үүсгэж гэмтсэн судасны хананд анхдагчаар хамгаалалт үүсгэж буй явдал юм.
Цусны сийвэнд том
хэмжээтэй, уртассан уураг буюу вон Виллебрандын хүчин зүйл (vWF) нэртэй уураг байх бөгөөд энэ нь 15 сая
дальтон молекул жин бүхий мультимерт полимер үүсгэдэг. vWF нь VIII хүчин зүйлтэй холбогдож түүнийг зөөвөрлөдөг бөгөөд
харин сонгодог гемофили өвчний үед энэ VIII хүчин зүйл дутагдсан байдаг билээ. vWF нь коллаген болон ялтасын гадаргуу дээр
байх гликопротейний бүрдэлтэй (GPIb-IX-V буюу GPIb бүрдэл) холбогдох хэсэгтэй байдаг. Ийнхүү өндөр
үрэлтийн стресстэй байх гэх мэт судасны
гэмтэлийн үед vWF нь ялтас
болон судсыг хооронд гь холбож өгөх үүрэг гүйцэтгэнэ.
Ялтас нь адгези
болсоноор идэвхжих бөгөөд мөн эдийн хүчин зүйлээр үүсгэгдсэн тромбиноор
идэвхждэг. Тромбин нь ялтасын тромбины рецепторын эсийн гадна орших домейнийх
нь тодорхой хэсгийг тасласнаар рецептороо концформацийн өөрчлөлтөнд оруулж,
улмаар идэвхжүүлэх дохиог дамжуулдаг байна.
Ийнхүү ялтас
идэвхижсэнээр ялтасын хэлбэрт гэнэтийн, эргэшнүй өөрчлөлт бий болж гөлгөр диск
хэлбэрээс олон тооны хуурамч хөл бүхий өргөст хэлбэрт шилжих бөгөөд энэ нь гадаргуугийн
талбайгаа ихэсгэж буй явдал юм. Ялтасын идэвхжил нь мөн өөр нэгэн ялтасын
мембраны гликопротейн болох GPIIb/IIIa-д конформацийн өөрчлөлт бий болгох бөгөөд ингэснээр идэвхжсэн ялтас бүрийн GPIIb/IIIa
рецепторууд нь хоорондоо
фибриногентэй холбогдоно. Фибриноген нь бивалент бөгөөд үүний улмаас 2 өөр
ялтасын гадаргуу дээр байрлах GPIIb/IIIa рецепторын хооронд гүүр үүсгэдэг байна.
Коллаген,
тромбинтой адгези болохоос гадна ялтасын идэвхжил нь бусад физиологийн
өдөөгчдөөр үүсгэгддэг ба үүний нэг нь аденозин дифосфат АДФ юм. АДФ нь
идэвхжсэн ялтасын нягт мөхлөгөөс ялгардаг молекулуудын нэг бөгөөд идэвхжсэн
ялтасаас ялгарч ойролцоох идэвхжээгүй тайван ялтас дээр байрлах АДФ-ийн
рецептортой холбогдож түүнийг идэвхжүүлдэг.
Ялтасыг
идэвхжүүлэгч өөр нэг зүйл нь плазм мембраны фосфолипидээс арахидоны хүчил, урт
гинжит поли ханаагүй өөхний хүчил, юм. Арахидоны хүчил нь циклоксигеназа гэх
мэт олон ферментийн үйлчлэлээр ялтасын агрегацийн хүчтэй сэдээгч болох тромбоксан
А2 (ТхА2) болж хувирна.
Ялтас идэвхжих
үед ялтасын альфа мөхлөгөөс гемостазад нөлөөлөгч уургууд болох ялтасын хүчин
зүйл 4, тромбоспондин, фибриноген, хүчин зүйл V зэрэг ялгарна. Мөн альфа мөхлөг дэх P-selectin
нь идэвхжсэн ялтасын гадаргуугийн
плазм мембранд шилжин байрших ба ингэснээр ялтасыг лейкоцит, судасны эндотел
зэрэг бусад эсүүдтэй харилцан үйлчлэлцэхэд нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр үйл
явцууд нь уусамтгай бүлэгнэлтийн тогтолцоонд чухал холбоог бий болгодог юм.
Xa хүчин зүйлийн
рецептор нь үнэндээ идэвхжсэн ялтасын гадаргуугийн фосфолипид бөгөөд тромбины
үүсэлтэнд V хүчин зүйлтэй
харилцан үйлчлэлцэж оролцоно.
Хоёрдогч цус бүлэгнэлтийн механизмыг дараагийн удаад нийтлэх болно. Дээрх сэдэвтэй холбоотой бүхий л асуултанд манай клубын хамт олон танд хариулах болно. Чөлөөтэй асуугаарай, БАЯРЛАЛАА.
Хоёрдогч цус бүлэгнэлтийн механизмыг дараагийн удаад нийтлэх болно. Дээрх сэдэвтэй холбоотой бүхий л асуултанд манай клубын хамт олон танд хариулах болно. Чөлөөтэй асуугаарай, БАЯРЛАЛАА.
Эх сурвалж: Pathophysiology of blood disorders, H. Franklin Bunn, Jon C. Aster, 2011
sain bnuu? bi neg zuil asuuh gesen yumaa. manai nuhur 33 nastai biyeer ni hoh nyats bolson tolbonuud garaad bdg yum suuliin uyed ene ni ih gardag bolson. daralt ni bas ihdeed l bgaa. sayhan nileed achaalaltai ajilsanaas bolood genet neg ugluu bosood irsen ni hol ni mash ih hawdsan bsn hawdriinhaa ard ideelsen bsn. emnelegt ochson uy mochnii shinjilgee og gesen shinjilgeeg ni ugsun tegsen uy mochnii oorchlolttei bna 10 honog urewseliin esreg taria hiilge gesen. tariag ni hiilgesen gewch hoh tolbuud ni garsaar l bgaa. ene tsusnii uwchtei holbootoi yu? bi haana ochij ymar shinjilgee ugwul deer we nadad zowolgoo uguuch minii utas 88070849 msj-r zuwulsun ch bolnoo
ReplyDelete