Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхмийн, эмгэг физиологийн профессорын багийн дэргэдэх

Sunday, October 6, 2013

Хэт мэдрэгшлийн хатгаа буюу Гиперсенситив хатгаа

Гиперсенситив хатгаа нь дархлаагаар зуучлагдсан уушигны үрэвсэлт өвчин бөгөөд анх цулцанд нөлөөлдөг (хааяа Extrinsic allergic alveolitis гэж нэрлэдэг). Энэ нь ихэнхдээ мэргэжлийн болон хоббитой холбоотой үүсдэг өвчин бөгөөд антиген амьсгалын замыг хэт мэдрэгшүүлснээс үр дүнд нь хэвшдэг. Бронхиолын астматай төсгүй бөгөөд бронхиол нь дархлаагаар зуучлагдан гэмтдэг бол энэ нь цулцангийн түвшинд гиперсенситив хатгаа болдог. Ийм учраас диффузийн багтаамж буурж эхлээд  уушигны рестриктив өвчин давамгайлдаг. Гиперсенситив хатгааг антиген амьсгалын замаар орж үүсгэх ба 3 болон 4-р хэлбэрийн хэт мэдрэгших урвалаар явагддаг. Нэг ёсондоо гиперсенситив хатгаа нь гадны антигены эсрэг хариу явагдах дархлаа урвал бөгөөд дархлаа комплекс болон аажуу хэт мэдрэгших урвал хамт оролцоно.
Бронхиоальвеолын сорьцонд CD4+ ба  CD8+ эсүүдийн тоо хамт ихэссэн байдаг.

Мэдэгдэж байгаа ба онцлох шалтгаан болдог антигенүүдаас:
Фермерчин ба үхэрчинд ихэнхэд гиперсенситив хатгаа бий болдог. Антигений том шалтгаан нь thermophilic Actinomycetes species юм. Энэ үрэвслийн бус урвал нь хэт мэдрэгших хатгаанаас 30-50 дахин илүү түгээмэл тохиолддог.
Шувуу тэжээдэг болон шувуу сургагчид тэдгээрийн ил баас, өд, тагтааны болон бусад шувууны ийлдэсний уураг зэрэг нь үүсгэдэг.
Малын эмч болон амьтан сургагчид амьтантай, тэдгээрийн органик антигентэй харьцдаг нь нилээн ач холбогдолтой.
Үр тарианы ургамал, гурил боловсруулагч, ачигч нь ил үр тарианд янз бүрийн микроорганизм  амархан аэрозоль байдлаар байдаг. Энэ нь магадгүй гиперсенситив хатгаанд хүргэдэг.

 Шалтгаан:

Түвшин
Тодорхой антиген
илрэл
Фабрикчны уушиг

Шувууны уураг
Өд, шувууны баас
Фермерчний уушиг
·         Thermophilic actinomycetes[8]Aspergillus species
Өвс, ургамал
Crack lung
Heavy crack smoking
Bagassosis
Moldy bagasse (pressed sugarcane)
Puffball spores
Spore dust from mature puffballs[9]
Амуу тариачны уушиг
Aspergillus clavatus[8]
Арвайн тоосонцор
Агч модны холтосны өвчин
Агч модны холтосны тоосонцор
Тээрэмчний уушиг
Sitophilus granarius (wheat weevil)[8]
Dust-contaminated grain
Penguin Humidifier lung
бактер
  • T. candidus
  • Bacillus subtilis
  • B. cereus, and Klebsiella oxytoca;
  • Thermophilic actinomycetes
мөөгөнцөр
амёб
  • Naegleria gruberi,
  • Acanthamoeba polyhaga, and
  • Acanthamoeba castellani.
Байнга босоо байснаас уур үүснэ
Мөөгний ажилчины уушиг
lung Thermophilic actinomycetes
Мөөгний бордоо
Бордооны уушиг
бордоо
Хүлрийн ажилчны
lung Caused by Monocillium sp. and Penicillium citreonigrum
Хүлрийн хөвд
Suberosis
Penicillum frequentans
Үйлсний тоос
Япон зуны байшин HP
Damp мод ба хивс
Cheese-washer's lung
Penicillum casei[8] or P.roqueforti
Бяслагны хальс
Metalworking fluids HP
Nontuberculous Mycobacteria.
Метал боловсруулах шингэний уур
Халуун банны уушиг
Халуун банны уур
Нялцгай биетний
Усны амьтны уураг
Нялцгай биетний хуягны тоос
Isocyanate HP
TDI, HDI, and MDI
будаг, давирхай, polyurethane foams.
TMA HP
chemical worker's lung
Trimellitic anhydride
Plastics, давирхай, and будаг
бериллиоз
Электроник үйлдвэр
Дарсны Усан үзэм тариалагчийн уушиг  
Botrytis cinerea mold
Усан үзэмний тоосонцор

Эмгэг жам:
Амьсгалын замаар аэрозоль антиген орж ирэхэд цулцангийн макрофаг идэвхижих ба гадаргуудаа гадаргуугийн маркер \ CD80, CD86, heat shock protein гэх мэт\ илчлэх болон үрэвслийн өмнөх цитокинууд\ interleukin [IL]-1,  tumor necrosis factor-α [TNF-α]\ ялгаруулна. Эдгээр цитокинууд нь эндотелийг идэвхижүүлж адгези молекулуудыг \intercellular adhesion molecule-1 болон E-selectin\ зохицуулах бөгөөд нейтрофилийн адгезийг идэвхижүүлнэ. Идэвхижсэн цулцангийн макрофаг MHC-I-ээр CD8+ T-эс (TCR)-д  антигенийг илчлэнэ. T эс IL-2, -8, -10,-12,-16. IL-8 зэрэг медиатор ялгаруулах ба нейтрофилд хүчтэй хемоатрактант нөлөөлөх бөгөөд superoxide anion, hydroxyl radicals, toxic oxygen radicals ялгарна. Эдгээр бүтээгдэхүүн нь хурц үрэвсэл үүсгэнэ. Цитокины нөлөө нь үрэвсэл болон коллагены нийлэгжил ба витронектин, фибронектин, проколлаген пептид шүүрлийг идэвхижүүлнэ.

Эмнэлзүй:

Нийт тохиолдлын 50% нь шинж тэмдэггүй явагддаг.
Гиперсенситив хатгааны клиник шинж нь хурц, сунжруу явцтай, архаг болон өвчин хөдлөлийн хугацаа зэргээр өөр:
Гиперсенситив хатгааны цочмог хэлбэр: шинж тэмдэг нь антигенийг илчилж 4-6 цаг хөгжиж үүсдэг бөгөөд халуурах, хүйт даах, бие сулрах, ханиалгах, цээж хүндрэх, амьсгаадах, толгой өвдөх байдлаар илрэнэ. Шинж тэмдэг нь 12 цаг болон хэдэн өдрөөр ч үргэлжилж болно.
Хурц гиперсенситив хатгаа нь ээдмэнцэргүй завсрын мөхлөг муу хэлбэржснээр онцлогтой ба перибронхиолын орчинд мононуклеар эстэй хамт аварга эс нэвчдэг.
Цээжний рентгенд: уушигны дунд болон доод бүсээр сүүн-шилний шинж сайн ажиглавал байна. Оношлогдсон өвчтний ойролцоогоор 10% нь шинж тэмдэггүй байдаг. КТГ сайн оношлоно, сүүн-шилний шинж эсвэл рентген шингээлт нэмэгддэг. Уушигны үйл ажиллагааны сорилд уушигны диффузийн шингээлт буурсан байна. Зарим өвчтөнд гипокситой ба бүх өвчтөн уушигны хөдөлгөөн хангалтгүй байдаг.
Сунжруу явцтай гиперсенситив хатгаатай: өвчтөнд ханиад, амьсгаадалт, ядаргаа, хоолны дуршил буурах, жин буурах, уушигны гялтангийн үрэвсэл аажим үүсдэг. Шинж тэмдэг нь хурцтайгаа төстэй боловч хүч бага ба удаан хугацаанд үргэлжилнэ.
Цээжний рентгенд бичил зангилаа эсвэл торлог сүүдэржилт нь ихэнхдээ уушигны дунд доод бүсэд байдаг. Илэрсэн өвчтөнд магадгүй хурц хэлбэр нь олон дахисан байна.
Сунжруу явцтай эсвэл үе үе давтагдах, ээдмэнцэргүй ихэнх нь сайн хэлбэржин үүсдэг, бронхиолит, хатгааны оролцоотой болон оролцоогүй, ба завсрын эдийн фиброз болно.
Архаг гиперсенситив: хатгаанд хурц хэлбэр үе үе тохиолдсон байх нь чухал. Далд ханиалгалт, аажуу амьсгаадалт, ядрах, жин буурах зэрэг шинж илрэнэ.
Цээжний рентгенд фиброз өөрчлөлт явагдахын зэрэгцээ дэлбэнгийн дээд хэсэгт нөлөөлж уушигны эзэлхүүн буурдаг. Зангилаа эсвэл ground-glass сүүдэржилт мэдэгдэхгүй. Эмфиземийн төрх нь КТГ болон цээж дурандалтанд оношлогдоно.
Архаг хэлбэрт архаг завсрын эдийн үрэвсэл болон алвеолийн деструкци ба шигүү фиброзжилт илэрдэг. Завсарын эдэд холестрол эсвэл астройд бие \бас саркойдын үед тохиолдоно\ илэрнэ. Мөн зарим өвчтөн гипокси болон бүх өвчтөн хөдөлгөөн хангалтгүй байдаг.

Оношлогоо
Оношлогооны клиник тест ба аллергиний дараах шинж тэмдэгийн түүх дээр суурилна.
Үрэвслийн шинж тэмдэг, цээжний рентген, уушигны үйл ажиллагааны тест. Зовиур нь уушигны үйл ажиллагааны рестриктив бууралтаар илэрнэ.
Ялган оношлогоо:
Гиперсенситив хатгаатай хатгааг идиопатик фиброзжилт болон завсрын эдийн хатгаанаас биопси авч гистологийн шинжилгээгээр ялгана.
Хуурамч гиперсенситив хатгаа нь органик агентийн амьсгалаар орсноос тохиолдох боловч гиперсенситив хатгааны хэлбэр биш байдаг:
Өвчтний байдал нь: уушигтай холбоогүйгээр халуунтай, жихүүдэстэй, толгой өвдсөн, миалги, \багахан диспноэ байж болно\.
Хорт органик тоосны синдром: мөөгөнцрийн хорт бүтээгдэхүүн (mycotoxins) биоаэрозолиор бохирдсон тохиолдолд: халуурах, жихүүцэх, миалги тохиолдол 4-6 цагийн дараа илрэх цээжний рентгенд магадгүй шингээлт буурсан байна. бронхиолит эсвэл алвеолийн шингээлтийн гэмтэл нь биопсигоор мэдэгдэнэ.
Архаг бронхит архаг бөглөрөлтөт уушигны өвчин болж болдог ба харьцуулбал архаг бронхит 10%, гиперсенситив хатгаа 1,4% байдаг. Нэмэгдэх нөлөө нь тамхи, атопи байдаг.магадгүй энэ 2 хамт байж болно.
гиперсенситив хатгаа-төст синдром: халуун баананы уур нь усны организм агуулдаг учраас аэрозоль халдварын түвшин өндөр байдаг. Энэ нь гиперсенситив хатгаа  мөн эсэх нь батлагдаагүй.

Эмчилгээ:

Хамгийн түрүүнд үүсгэгч антигентай газраасаа зайлсхийх. Архаг илрэл нь байнгын гэмтлийн шалтгаан болдог. Кортикостеройдууд хэрэглэнэ.

 Оношлогооны их шалгуур
Ag -г илрүүлсэний дараа хэдхэн цагийн дотор шинж тэмдэг илрэх эсвэл хүндэрнэ
  1. Илрүүлэлтийг доорх зүйлээр баталгаажуулна

  • HX
  • Орчны асуумж
  • Serum precipitin test
  • BAL Ab
  1. CXR болон HRCT
  2. BAL-д лимфоцитоз
  3. Гистологи өөрчлөлт
  4. Эерэг “natural challenge”

Оношлогооны бага шалгуур

Суурь шаржигнууртай
Диффузи буурсан
Артериалын гипоки илэрнэ.

Их шалгуураас 4, бага шалгуураас 2 илэрвэл онош батлагдана.

0 comments:

Post a Comment