Бамбай булчирхайн идээт
үрэвсэл: бамбай булчирхайн идээт үрэвсэлийн хэлбэрүүд нь үйл ажиллагааны
алдагдал болон шинж чанараараа ялгаатай бүлгүүдэд хамрагддаг.
- Цочмогдуу бамбайн
мөхлөгийн үрэвсэл
- Цочмогдуу лимфоцитын
үрэвсэл
Архаг лимфоцитын үрэвсэл
\Хашимота\
Гипотиреодизмын нийтлэг нэг
шалтгаан нь Хашиматогийн хам шинж ба энэ үед иодын хэмжээ хэвийн байдаг. Үүний
онцлог шинж нь бамбай булчмрхайн аутоиммуны сөнөрөл байдаг учраас бамбай аажуу
сөнөрөл болдог. Бамбайн үйл ажиллагааны алдагдал нь эрэгтэй эмэгтэй хүмүүст
45-65 насныханд түгээмэл байгаа ба эмэгтэйчүүдэд 10:1, 20:1 давамгайлж
байна. Настай эмэгтэйчүүд илүү өвчилж байгаа ба мөн хүүхдүүдэд нутагшмал биш
бахуу илүү тохиолддог.
Эмгэг жам
Хашиматогийн хам шинж нь
бамбайн үрэвсэл бөгөөд нэн чухал онцлог шинж нь бамбайн хучуур эсийн \тироцит\
аажим сөнөрөл юм. Фиброцит болон мононуклеар эс нэвчиж аажим үрждэг. Нийтлэг
дархлааны механизм нь тироцитын үхлийг дэмждэг хэдий ч Т туслах эс мэдрэгшснээр
бамбайн антигенийг харь юм шиг таньснаар үйл явдал эхэлдэг.
Тироцитыг үхэлд хүргэх
механизм.
Бамбайн антиген руу CD4+ Т эс урвал явуулж цитокин нийлэгжүүлэх ба ялангуяа INF-Y –г ихээр ялгаруулснаар үрэвслийг идэвхижүүлэх
ба хожуу түвшинд хэт мэдрэгших урвал явагдана. Үрэвслийн эсүүд хор
ялгаруулснаас үр дүнд нь бамбайн гэмтэл болно. CD8+ эс хордуулагч Т эс бамбайн эс дээрх
антигенийг тань устгадаг..
Бамбай булчирхайн өвчин
нь хэд хэдэн төрлийн HLA бус генүүдтэй
холбоотой байдаг бөгөөд тэдгээр нь Т-эсийг кодлон CTLA-д хүрэлцэхээс тусгаарлах үүрэг гүйцэтгэдэг боловч
хоорондын холбоо нь харьцангуй сул, тодорхойгүй шинжтэй байдаг.
Морфологи
Ерөнхийдөө бамбай
булчирхай гэдэг бол ихэвчлэн сарниж хэлбэрээ өөрчлөхөөс гадна тэгш хэмээр
томорч байдаг эрхтэн бөгөөд үүний томролтыг зарим тохиолдолд харж болно.
Хальс нь харьцангуй эмзэг бөгөөд булчирхай нь ойр орчмын эрхтэн системээс
сайтар тусгаарлагдан хамгаалагдсан байдаг. Гадаргууг зүсхэд зэвхий сааралдуу
өнгөтэй, хатуувтар, сэвсгэрдүү зүйл ажиглагдана. Микроскопоор сайтар ажиглавал
мононуклеар халдваржуулагчаар дамжин их хэмжээгээр паранхимируу нэвтрэн орж
байгааг харж болох бөгөөд тэдгээр нь маш олон тооны плазмт эс, жижиг хэмжээтэй
лимфоцит агуулсан байдаг. Бамбай булчирхайн уутан хальс нь ерөнхийдөө
хатангиршсан байдалтай байдаг бөгөөд хучуур эсийн олон гадаргуутай холбогдсон
байдаг. Тэдгээрийг хооронд нь эозинофилийн цитоплазм дах мөхлөгийн оксифилl,
эсийн шинж чанар зэргээс нь хамааран ангилан ялгаж болно. Энэ нь бага хэмжээний
мөхлөгт хучуур эсэд үзүүлж буй метапластик үйлдэл бөгөөд фотоплазмын бичил
бүтэц бүхий эсүүд нь их хэмжээний митохондри агуулж байдгаараа ялгардаг.
Завсрын холбогч эсүүд нь их хэмжээтэ байх нь элбэг байдаг. Зарим цөөн
тохиолдолд бамбай булчирхай нь хэвийн хэмжээнээс жижиг бөгөөд хатангиршсан
байдаг нь мяндаслаг эд эс ихээр үүссэнтэй холбоотой байдаг.
Хашиматогийн өчин
нь бамбай булчирхайг өвчингүйгээр томруулдаг нь клиник анхаарлын төвд байдаг
асуудлуудын нэг юм. Энэ нь ихэвчлэн нипотиройдизмтэй холбоотой байдаг бөгөөд
дунд насны эмэгтэйчүүдэд ихээр тохиолддог.
Булчирхай нь:
тэгш
хэмтэй
эмх
цэгцгүй гэсэн хоёр байдлаар томордог.
Зарим тохиолдолд thyroid follicle-ийн
дэс дараалал алдагдснаас түр зуурын thyrotoxicosis үүсэх явдал гардаг. Энэ
тохиолдолд Т4 Т3 концентрацууд өсч, TSH
багасч, цацраг идэвхит иодын хэмжээ мөн буурдаг.
Сулавтар мөхлөгт
тиреодитыг зарим тохиолдолд Quervain thyroidit гэж ч нэрлэдэг бөгөөд Hashimoto
–ийн өвчнийг бодвол харьцангуй бага тохиолддог. Quervain thyroidit нь 30-50
орчим насныханд ихэвчлэн тохиолддог бөгөөд эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүнд
ихэвчлэн ажиглагддаг.
Thyeroiditis –ээр
өвдөж эхлэхийн өмнө ихэнх өвчтөнүүдийн хувьд амьсгалын замын архаг, хууч
өвчинтэй байсан нь тогтоогдсон.
Цочмогдуу
лимфоцитын тиреодит
Үүнийг бид
заримдаа “чимээгүй” буюу “өвчингүй” thyroiditis гэж нэрлэх нь ч байдаг. Энэ нь
ихэвчлэн жирэмслэлтийн үр дагавар болж илэрдэг. Энэ нь ерөнхийдөө
autoimmune-тай төстэй бөгөөд ихэнх өвчлөгсдийн хувьд биеийн эсэргүүцэл
сулруулагч ажиглагддаг. Мөн дунд насны эмэгтэйчүүд өвчлөх нь элбэг бөгөөд
хүзүүгээр өвдөх болон thyroid-ийн гормон ихсэх зэрэг үр дагавар ажиглагддаг.
Thyrotoxicosis-ийн эхний үед тухайн өвчтөн хэдэн сарын туршид
euthyroid-байдалтай явдаг. Нэгэнт postpartum thyroiditis -ээр өвдсөн өвчтөн
жирэмслэх тутам дахин өвдөх магадлал өндөртэй болдог. Цөөн тохиолдолд үүгээр
өвчлөгсөд нь даамжирсаар hypothyroidism болдог. Ерөнхий үзлэгээр тэгш
хэмтэй аажим томролтоос бусад нь хэвийн байдалтай гардаг. Гистологийн шинжийн
хувьд lymphocytic нэвчилт болон hyperplastic үр хөврөлийн төвүүд thyroid
parenchyma-ийн дотор ажиглагддаг. Hashimoto thyroidit-ийг бодвол follicular
atrophy болон эсийн metaplasia тэр бүр ажиглагдаад байдаггүй.
Дархлаа шалтгаан судлал санал
болгох ихэнх өвчтөнд цусан дах антитиреод антитель оролцдог.
Бамбайн тэмтрэлт:
Архаг тиреодизм нь тус газрын
гипотиреодизмын их нийтлэг шалтгаан болдог ба энэ үед цусан дах иодын түвшин
хангалттай байдаг. Хашимато нь аутоиммуны өвчин бөгөөд бамбайн цуллагийн
сөнөрөл алгуурхан шинжтэй, Hbrtle-ийн
эсээр солигдох ба мононуклеар эс \плазмоцит\ нэвтрэхийн хамт эсвэл их хэмжээний
холбогч эд бий болно.
Цочмогдуу мөхлөгийн үрэвсэл \de Quervain\ өөрөө хязгаарлагдмал өвчин байдаг, магадгүй
вирусын 2-догч халдвар ба өвдөлтөөрөө онцлог шинжтэй байна.