Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхмийн, эмгэг физиологийн профессорын багийн дэргэдэх

Sunday, November 9, 2014

Архаг грануломатоз өвчин

Архаг грануломатоз нь удамшлын (бэлгийн X-хромосомын  p21.1-р хэсэг) болон биеийн 6-р хромосомын гажигийн үед үүсдэг анхдагч дархлал хомсдлын өвчин юм. Эмнэлзүйд гранул бүхий архаг үрэвсэлээр илэрдэг. Ихэнхи тохиолдолд хүний хэвийн бичил биетний эсрэг дарангуйлах үйл ажиллагаа суларснаас арьсан дээрхи үрэвсэл, пневмококкоор үүсгэгдсэн  уушгины хатгалгаа болон остеомиелит зэргээр илэрдэг. 
Эмгэг жам

Бэлгийн X-хромосом дээрхи p21.1-р хэсэг болон биеийн 6-р хромосомын гажигийн үед НАДФН оксидаза иж бүрдлийн (Зураг 1) хэт исэл үүсгэх процесс алдагдснаас эмгэг төрөгч залгих буюу фагоцитозын үйл ажиллагаанд саад учирдаг. Өөрөөр хэлбэл нейтрофил эс эмгэг төрөгчийг залгих боловч түүнийг хайлуулж устгах чадваргүй болно.

Зураг 1. НАДФН оксидаза иж бүрдлийн бүтэц

Фагоцитоз (Зураг 2) явагдах үед анхдагч болон хоёрдогч идэвхижилийн үр дүнд фагасомын цэврүүнд хэт исэлдүүлэгч бодис ялгарах нөхцөл үүсснээр бактерийн лизис болдог. 
1. Анхдагч идэвхижил нь Fc-Gamma рецептортой иммуноглобулин G-ийн Fc рецептор холбогдсоноор эхэлдэг. Дээрхи нэгдлүүд холбогдсоноор IP-3 идэвхижин эндоплозмын торлогоос Ca2+ ионы ялгаруулалтыг өдөөх ба  ITAM (Ig Tyrosine Activation Motif) фосфоржин SYK (Spleen Tyrosine Kinase) үүсгэн тэр нь цааш PIP (Phosphadityl inositol phosphate ) үүсгэснээр  PIP2 болон PIP3 үүсдэг.


Зураг 2. Фагоцитозын үе шат

PIP2-ийн дүнд актины утаслагийн полимиразаци миграцилан очих идэвхижлийн бүсийг чиглэн явагдна. Харин PIP3-ийн идэвхижлийн үр дүнд миозины уургийн миграци явагдан идэвхижлийн бүсэд миозины нийлэгжилт болдог. Нэг үгээр хэлбэл, анхдагч идэвхижлийн нөлөөгөөр актин миозин зохион байгуулалт шинэчлэгдэн эсийн мембран нэг хэсгээрээ цүлхийн фагосомын цэврүүг үүсгэх боломжтой болдог.
2. Хоёрдогч идэвхижил (Зураг 3) нь архаг грануломатоз өчний эмгэг жамд ихээхэн чухал юм. Дээр дурдсан нэгдлийн үр дүнд G-уураг идэвхижин PIP2 гидролизэд орж IP3 үүсгэн Ca2+ ион ЭПТ-оос ялгаран гарч цитоплазмын PLA2-той нэгдэн арахидоны хүчил ялгаруулах замаар НАДФН иж бүрдлийн Rac хэсгийг идэвхитэй хэлбэрт оруулдаг. Үүнтэй зэрэгцээд Ca2+ ион DAG болон PKC-тэй нэгдэн НАДФН иж бүрдлийн бусад хэсгийг идэвхижүүлдэг.
Ингээд фагосомын цэврүү үүсэхтэй зэрэгцэн цитолазм болон эсийн мембран дээр байрлах НАДФН иж бүрдлүүд идэвхижиж байдаг. НАДФН иж бүрдлийн гол үүрэг бол цитоплазмаас устөрөгчийн ионыг нийлэгжүүлэн авч фагосомын цэврүүнд оруулан цэврүүний дотор мембранд байрлах өөр нэгэн хэсэг gp91 дээрээ хүчилтөрөгчийн анион үүсгэн, дээрхи 2 нэгдлийн үр дүнд хэт оксид үүсгэн бактерийг устгах юм. Тэгэхээр архаг грануломатоз өвчний үед НАДФН иж бүрдлийн хэсгүүдийн нийлэгжлийн алдаа ялангуяа gp91 уургийн нийлэгжлийн алдаанаас үүдэн нейтрофил эсийн хайлуулах чадвар алдагдаж дээр дурьдсан процесс хэвийн явагддаггүй.




Зураг 3. Хоёрдогч идэвхижил

0 comments:

Post a Comment