Тодорхойлолт: Дауны хам шинж нь ихэвчлэн генетикийн шалтгаант оюун
ухааны хомсдол, олон эрхтэн тогтолцоог хамарсан, өвөрмөц сонгодог царайгаар
илэрдэг удамшлын эмгэг юм.
21-р хромсомын гурвал нь:
- Хромсомын
үл салалтаар ( 95%)
- Хромсомын
транслокациар ( 4%)
- Хромсомын
цоохортолоор (1%) үүсдэг.
Эмнэл зүй:
Амьдрах магадлал: 50-55 нас хүртэл амьдрах боломжтой.
ТМС:
- Янз бүрийн зэргийн оюун ухааны
хомсдол
- Булчингийн сулрал
Гавал нүүрний хэбэр:
- Хавтгай дагзтай
- Нүдний гадна өнцөг дээшээ ташуу
- Дээд зовхи доод зовхио дарж өвөрмөц
нугалаас үүсгэсэн
- Хавтгай нүүртэй
- Хамрын ясны хөгжил дутуу учир жижиг
хамартай
- Хэлээ бултайлгасан, амаа хагас
ангайсан
- Өсөлт хөгжлийн хоцрогдолтой
Зүрх судасны эрхтэн тогтолцоо:
- Зүрхний төрөлхийн гажгууд
- Фаллогийн дөрвөл гажиг
- ХХТЦ
- ХТТЦ
- ТХТЦ
- Уушигны артерийн нарийсал
Араг яс булчингийн тогтолцоо:
- Алганы хөндлөн судал
- Гарын хуруу бүдүүрч богиноссон
- 5-р хуруу тахийсан
- Үенүүд хэтэрхий хөдөлгөөнтэй
- Хүзүүний илүүдэл арьс
- Аарцаг ясны хэлбэр алдагдсан
- Хөлийн 1 2-р хуруу хол зайтай
- Намхан нуруутай
Хоол боловсруулах эрхтэн систем:
- 12 хуруу гэдэс, шулуун гэдэсний нарийсал буюу битүүрэл
- Хүйн эвэрхий
Нүд:
- Солонгон бүрхэвчинд цайвар шар
өнгөтэй Брушфильтын толбо үүсэх
Дауны хам шинжтэй эрэгтэйчүүд
ихэвчлэн үргүй байдаг. Харин эмэгтэйчүүдийн 50% нь Дауны өвчтэй хүүхэд
төрүүлэх боломжтой байдаг.
|
Эрсдэлийг
нэмэгдүүлэх хүчин зүйлс
- Сонсгол
муудах
- Унтах үед амьсгал бөглөрч тасалдах
- Нүдний болор цайх
- Гипотиреодизм
- Хиршпрунгийн өвчин (Hirschsprung Disease)
- Түр зуурын миелопролифератив өвчин
- Хурц миелоид лейкоз 4 наснаас өмнө
илрэх
- Хурц лимфобластик лейкоз 4 наснаас
хойш илрэх
- Альцхаймерийн өвчин(Alzheimer disease)-тэнэгрэл төст:
21-р хромсомд анхдагч амилойд уургийн (amyloid precursor
protein,APP) ген агуулагддаг. Төв мэдрэлийн
тогтолцоонд амилойдын хуримтлал ихэссэнээр танин мэдэхүйн үйл ажиллагаа
алдагддаг.
|
Ургийн эрт үеийн болон хожуу үеийн
кариотипийн шинжилгээгээр оношилно.
Эхний 3 сар:
- Хэт авиан шижилгээнд ургийн дагзны
доорх хагас тунгалаг шингэний байдал (ихэссэн)
- Эхийн чөлөөт хорионы β-гонадотропины
хэмжээ (Дауны синдромтой хүүхэдийг тээж буй
жирэмсэн эхэд ихэссэн)
- Жирэмсний үеийн плазмын А уураг (буурсан)
Хоёр дахь 3 сар:
- Хорионы β-гонадотропины хэмжээ (ихэссэн)
- Холбоот бус эстриол (буурсан)
- Inhibin-A (ихэссэн)
- α-fetoprotein (буурсан)
0 comments:
Post a Comment